Үхрийн мах 7500-9500 төгрөгийн үнэтэй байна

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Үхрийн мах 7500-9500 төгрөгийн үнэтэй байна

Үхрийн мах 7500-9500 төгрөгийн үнэтэй байна

Нийслэлийн статистикын газраас өргөн хэрэглээний барааны үнийг танилцуулсан байна.

МАХНЫ ДУНДАЖ ҮНЭ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6885 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 8520 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 75 төгрөгөөр (0.9%), үхрийн цул махны үнэ 20 төгрөгөөр (0.2%) тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 7500 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 135 төгрөгөөр (2.0%), хонины цул махны үнэ 50 төгрөгөөр (0.7%) өссөн байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 6000 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.

ГУРИЛЫН ҮНЭ

Нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, I зэргийнх 1000-1200 төгрөг, II зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, I зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.

ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНЭ

Хүнсний ногооны үнэ энэ долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад харьцангуй тогтвортой байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж