Монгол Улсын Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар сайд, салбарын яам, хариуцсан агентлагийнхан болон тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулжээ. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг Зүүн болон Салхитын ордыг 2043-2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Уг ордын тусгай зөвшөөрлийг Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг байжээ. Тэд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авилга хээл хахуулийн хэрэгт орооцолдсон гэх асуудлаар шүүх дээр маргаантай байгаа аж.
"Сошиалаар сонин юутай байна" буландаа энэхүү үйл явдалтай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд илэрхийлсэн иргэдийн санал бодлыг хүргэе.
УИХ яаралтай хуралдаж өнөөдрийн ЗГ-с явуулсан уурхай "дээрэмдэх" ажиллагааг хэлэлцэх хэрэгтэй байх. Зорилго нь зөв ч үйлдэл нь буруу болчих шиг…
— Eku #бодол (@eku_b) December 29, 2018
Тушаал шийдвэрүүдээ танилцуулаад, уурхайн ордыг чөлөөлөх хугацаа өгөөд хэрэгжүүлэгч бгууллагуудад даалгаад, ном журмаар нь иргэншсэн улсын дүрмээр явж болоогүй уу? Онц хүнд гэмт хэрэгтнүүдийг баривчилж бгаам шиг өөрсдөө тусгай зөвшөөрөл өгчөөд, гэнэт цуцалж баривчилж нтр. Онигоо
— Элийрэгч (@Uyanga_ts) December 29, 2018
Занданшатар ч манай Стэнфордын их сургуулийн нэрийг сайхан гутаалаа даа. Шүүх хуралгүймаа гэхэд ядаж ганц шүүгчийн захирамж аваад оччихгүй, ЕС-ийн тушаалаар гүйцэтгэж байдаг!!!
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) December 30, 2018
Энэ ордыг 2008 онд анх өгсөн хүн нь одоо МАНАН гийн эсрэг тэмцлийн гол дүрд тоглож байгаа. pic.twitter.com/TzZBrkRvCG
— Baasankhuu Oktyabri (@baasankhuu_o) December 29, 2018
ЗГХЭГ-ын дарга @Zandanshatar -ын үйлдлийг зөв, буруу гэж дүгнэмээргүй байна. Надад үр дүн нь таалагдлаа. Тиймээс @Zandanshatar дарга аа, Туул голын эрэг дагасан арьс, шир боловсруулах 43 үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож яг өнөөдрийнх нь хөөж туугаад өгөөч!
— Mr. Citizen (@NinjbatL) December 29, 2018
Энэ Занданшатар 2010-2011 онд Гадаад хэргийн сайд байхдаа нэг поп хууль санаачилаад гадны хөрөнгө оруулалтыг будаа болгосон. Одоо тусгай ажиллагаа нэртэй сүр үйлдлээр нийгэмчилэх аян эхлүүлчихвүү?! pic.twitter.com/8CMDpmsKrp
— Temuujin Kh (@Temuujin_Kh) December 29, 2018
Фэйсбүүк дээр бол огшиж байна, баярлаж нулимс дуслуулж байна гэсэн коммент дүүрэн 😁 #салхит
Хүкийн ЗГ мааааш том оноо авлаа!
— БАТКА (@Batka_) December 29, 2018
Татвараас зугатаагчдад төрийн хүч хэрэглэх бол хамгийн сүүлчийн хэрэглүүр. Наана нь авч хэрэглэж болох өчнөөн арга бсан гэж бодож бн. Хөрөнгө оруулагчдад өгөх сигналын импакт ямар бх бол?
— БАТЫЙ (@batengineer) December 29, 2018
Цагаан суваргад сануулах өгөх гээд Салхитын лицензыг цуцлаж байгаа санагдлаа. Хөрөнгө оруулагчдын ҮРГЭЭЛЭГ болчивуу
— Hawk (@e_gereltod) December 29, 2018
Манай компани нэг удаа хугацаанд нь тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй гээд лицензээ цуцлуулж байсан. Тагнуул ирж газар хэвтүүлж, ЗГХЭГ-н дарга ирж тушаал уншаагүй шдэ. Юун балайр ялгавар үзэлтэйн та нар, ирж байгаарай манайд бас. Адилхан л лиценз шд.
— Галбадрах Ган-Эрдэнэ (@GGanErdene) December 29, 2018
Салхитын ордын үзэгдэл бол шударга ёс биш. Шүүхээр хуулийн дагуу шийдвэрлэх асуудлыг бухимдалтай байгаа массыг баярлуулах гэж драма байдлаар толилуулж бна (anti-chinese, anti-mining/capitalists/rich) Тун нь хэтэрвэл улсаа ална гэдгээ дарга нар маань мэдэж бгаа гэдэгт найдъя.
— Batdavaa (@BatdavaaBatmunk) December 29, 2018
Салхитыг төрд авч байгаа АМТХ-ын 56.1.10 заалтыг сүүлд буюу 2017-11-10д хуульд нэмж оруулжээ. Мэдээгүй юм байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл цаашдаа Оюутолгой, Цагаан суварга г.м ордуудыг татварын маргаан үүсгэж төрд хураана гэсэн үг. Венесуэль ингэж л эхэлсэн. Ажиллагаа эхэлжээ! pic.twitter.com/DlVty616xY
— Лүндэгийн Наранбаатар (@Naranbaatarl) December 29, 2018
Хувийн хэвшлээ дэмжиж улсын орлогоо нэмэгдүүлж байх үүрэгтэй ЕС нь шүүхийн дүрд тоглоод ажлаа хийхгүй, ард түмнийг тэжээгч нар нь айгаад тэлж чадахгүй…шүүх нь шударга ёс тогтоож өгөхгүй…ийм юмны үр дагавар нь ядуурал л болдог. Хурдан засч залруулахгүй бол!!!
— Oyungerel Цэдэвдамба (@oyunlt) December 30, 2018
А.АНИР
Холбоотой мэдээ