Нийслэлд гарч буй аюулт үзэгдлийн 83 хувийг объектын түймэр эзэлдэг байна. Харин объектын түймэр нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүй, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдал, ил задгай үнс нурам асгаснаас үүдэг.
Тиймээс пийшин зуухны аюулгүй байдлыг хангахын тулд дараах стандартыг мөрдөх шаардлагатай аж.
- Янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгөөр гаргах
- Дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх
- Пийшин зуух нь хананаас 1.25 см-ээс багагүй зайтай байх
- Галлагааны амны өмнө 70:50 см-ийн төмөр байрлуулах
Сүүлийн үед айлууд галыг шатдаг хий буюу газаар ноцоох болсон. Гэвч байшин, гэр зэрэг битүү тасалгаатай орчинд газ ашиглах, хадгалах ёсгүй аж. Үүний оронд чүдэнз ашиглах шаардлагатай бөгөөд чүдэнзийг хүүхдэд харагдахааргүй газар байлгах, хадгалах ёстой ажээ.
Холбоотой мэдээ