Я.Антетокунмпо 31 оноо, 10 самбар, 10 дамжуулалт өгчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Я.Антетокунмпо 31 оноо, 10 самбар, 10 дамжуулалт өгчээ

Я.Антетокунмпо 31 оноо, 10 самбар, 10 дамжуулалт өгчээ

Хойд Америкийн НБА-н Милоуки Бакс баг талбайдаа Бруклин Нетс багийг хүлээн авч улирлын ээлжит тоглолтоо хийсэн байна. Урьд шөнө болсон тус тоглолтод Дорнод бүсийг тэргүүлэгч Милоуки Бакс баг өрсөлдөгч Бруклин Нетс багийг 14 онооны зөрүүгээр буюу 129:115 харьцаатай хожиж улирлын 25 дахь хожлоо авав.

Талбайн эзэн Милоуки Бакс багаас Я.Антетокунмпо  31 оноо, 10 самбар, 10 дамжуулалт өгч трибль-дабль хийсэн бол гараанаас тоглосон К.Миддлтон 29 оноо, Б.Лопез 24 оноо, М.Брогдон 18 оноо авсан байна. Ийнхүү энэ улиралд гялалзсан амжилтыг үзүүлж лигийн тэргүүнд яваа М.Буденхольцер дасгалжуулагчийн шавь нар ээлжит хожлоо авч байна.

Энэ тоглолтод зочин багийн гарааны тоглогчид маш хангалтгүй тоглож байсан. Гараанд гарсан тоглогчдоос Ж.Харрис 15 оноо, С.Динвидди 10 оноо авсан. Харин сэлгээний тоглогчид нь сайн байсан бөгөөд Ш.Напьер 32 оноо, К.Фарид 21 авсан бол Д.Кэррол 18 оноо авчээ.

Хожил авсан Бруклин Нетс баг дараагийн гурван тоглолтоо талбайдаа хийнэ. Иймд хожлын цуврал нь үргэлжлэх ч боломжтой. Шинэ он гараад талбайдаа Атланта, Торонто болон Ютаг хүлээн авах бөгөөд Торонтотой хийх тоглолт тун сонирхолтой болох нь дамжиггүй юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж