ХЭҮК-ийг ОУ-ын зохицуулах хорооны гишүүнээр сонголоо

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

ХЭҮК-ийг ОУ-ын зохицуулах хорооны гишүүнээр сонголоо

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны Товчооны гишүүнээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг сонгох болсныг тус хорооны 28 дугаар хурлын үеэр  өчигдөр мэдэгдлээ.

Швейцарийн Женев хотноо хуралдаж буй тус хуралд Монгол Улсыг Төлөөлөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын А статусын магадлан итгэмжлэлийг мөн тус хурлын үеэр гардуулжээ.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хороо нь ХЭҮБ-уудын үйл ажиллагаа болон НҮБ-ын хүний эрхийн тогтолцооны хамтын ажиллагаа, харилцан уялдааг хангадаг төдийгүй Парисын Зарчимд нийцсэн магадлан итгэмжлэлийн дотоод тогтолцоогоороо НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодод хүрч ажилладаг онцлогтой байгууллага юм байна.

Харин Олон Улсын Зохицуулах Хорооны Товчоо нь гишүүнээр элсэхээр хүссэн ХЭҮБ-ын хүсэлтийг авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгөх, Магадлан Итгэмжлэх Дэд Хорооноос зөвлөмж гаргасны дараа магадлан итгэмжлэлийн статусыг хэлэлцэн шалгаж, шийдвэрлэх зэрэг үндсэн үүрэг хүлээдэг аж. Мөн тус товчоо нь НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд ХЭҮБ-уудын оролцох оролцоог зохицуулахад Хүний эрхийн Дээд Комиссарын Газар, тэр дундаа ХЭДКГ-ын Үндэсний Байгууллага ба Бүс нутгийн Тогтолцооны Нэгжтэй хамтран ажилладаг юм байна.

С.ОТГОН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж