Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ачааллыг бууруулах, Өрхийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний хүрээг өргөжүүлэх, чанаржуулах зорилгоор Ховд аймаг орон нутгийн хөгжлийн сангийн 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Жаргалант сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж гардууллаа. Үүнд, хоёр ширхэг зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, гурван ширхэг зөөврийн эхо аппаратыг Өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өгсөн юм.
Эх сурвалж: Ховд аймаг
Холбоотой мэдээ