Дархан-Уул аймгийн мал 4900 толгойгоор буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Дархан-Уул аймгийн мал 4900 толгойгоор буурчээ

Дархан-Уул аймгийн мал 4900 толгойгоор буурчээ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд Монгол Улсын хэмжээнд мал тооллогын ажил өрнөдөг. Монгол улсын хэмжээнд урьдчилсан байдлаар 66 сая 463 мянган мал тоологдсон нь өнгөрсөн жилээс 244 мянган толгой буюу 0.4 хувиар өсчээ.

Тэгвэл Дархан-Уул аймгийн тухайд хонин сүрэг 147 мянга, ямаан сүрэг 96 мянга, үхэр сүрэг 44 мянга, адуун сүрэг 17 мянга гээд нийт 306 мянган толгой мал тоологдсон бөгөөд өнгөрсөн жилийнхээс 1,6 хувиар буюу 4,9 мянган толгойгоор буурсан байна.

Энэ нь Монгол улсын Засгийн газраас Дархан-Уул аймгийг газар тариалангийн бүс нутаг болгон зарласан, аймгийн дэд бүтэц суурьшлын хувь жилээс жилд нэмэгдсэн, малчид бусад аймаг орон нутаг руу оторлон нүүж байгаа зэрэг шалтгаануудаас улбаалан малын тоо буурсан гэдгийг мэргэжилтнүүд тайлбарласан юм.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж