Хятадад баривчлагдсан Канад багш суллагджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Хятадад баривчлагдсан Канад багш суллагджээ

Хятадад баривчлагдсан Канад багш суллагджээ

Хятадад энэ сарын эхээр хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гэх шалтгаанаар баривчлагдсан Канад улсын иргэн Сара Макайверыг Хятадын тал суллажээ. Энэ  тухай Канадын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн байна.

Түүнийг баривчилсан жинхэнэ шалтгаан нь Хятадын технологийн “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Канадын Ванкувер хотод баривчлан саатуулсантай холбоотойгоор Хятад болон Канад улсын эрх баригчдын хооронд үүссэн дипломат маргаанаас болж Хятад улс Канадын иргэдийг баривчилж байна гэх албан бус мэдээ тарах болсон юм. Гэвч Хятад улс энэ таамаглалыг няцаасаар байгаа.

Мэн Ваньжоуг Канадын тал АНУ-ын хүсэлтээр баривчилсан бөгөөд удаа дараа суллах шаардлага тавьсны эцэст арванхоёрдугаар сарын 11-нд батлан даалтаар сулласан. Үүний дараа Хятадын эрх баригчид Канадын дипломатч асан Майкл Ковриги, Канадын иргэн Майкл Спэйвор гэх зэрэг хүмүүсийг саатуулснаа мэдэгдсэн юм. Тус хоёр иргэнийг Хятад улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гаргасан гэсэн үндэслэлээр баривчилжээ. Өнгөрсөн долоо хоногт Канадын Гадаад хэргийн яам иргэдээ даруй суллахыг Бээжингээс шаардсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж