Цасан нурангид дарагдсан хүү эсэн мэнд олджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.30-нд нийтлэгдсэн

Цасан нурангид дарагдсан хүү эсэн мэнд олджээ

"Цасан нурангид дарагдсан хүн ихдээ л 15 минут амьд байх боломжтой байдаг ба энэ удаа үнэхээр гайхамшиг тохиож цасан нуранги хүүгийн амьсгалах замыг хаагаагүй байсан" хэмээн аврах багийнхан хэлсэн байна.

Цасан нурангид дарагдсан хүү эсэн мэнд олджээ

Францын Альпын нуруун дахь “La Plagne” цанын баазад гэнэт цасан нуранги болж 12 настай хүү дарагджээ. Удалгүй яаралтай тусламжийн нисдэг тэрэг ирж эрэн хайх ажиллагаа эхэлсэн ч төдийлөн амжилтад хүрээгүй байна. Ингээд 40 орчим минутын дараа үнэрч нохойны тусламжтайгаар хүүг олтол тэрбээр амьд байсан ажээ. Цасан нуранги хүүг гулгаж байсан газраас нь 100 орчим метрийн цаана аваачсан байв.

"Цасан нурангид дарагдсан хүн ихдээ л 15 минут амьд байх боломжтой байдаг ба энэ удаа үнэхээр гайхамшиг тохиож цасан нуранги хүүгийн амьсгалах замыг хаагаагүй байсан" хэмээн аврах багийнхан хэлсэн байна. Хүүгийн цасны хувцас хамгаалах хэрэгслээр хангалттай тоноглогдоогүй байсны улмаас хөл нь хугарсан бөгөөд хүүг эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж