Индонезийн гамшиг | News.MN
Индонезийн гамшиг

Индонезийн Суматра болон Ява арлын ойролцоо өнгөрсөн Бямба гаригт /2018.12.22/ цунами болж амиа алдсан, бэртэж гэмтсэн, сураггүй алга болсон хүмүүсийн тоо өсч байгааг бид мэдээлсэн билээ.

Харин өчигдрийн /2018.12.28/ байдлаар цунамийн улмаас нас барсан хүний тоо 426 , бэртэж гэмтсэн хүний тоо 1400-аас 7202 болж, огцом нэмэгдсэн байна. Байшин барилгын нурангид дарагдсан, шавар дор орсон цогцсуудыг хайх ажлыг үргэлжлүүлсээр байгаа аж.

Цунами үүссэн шалтгааныг нь Анак Кракатоа галт уул идэвхжиж, дэлбэрэлт явагдсаны дараа хөрсөнд чичирхийлэл үүссэнээр далайн усан дор хөрсний нуралт явагдсантай холбон тайлбарлаж байгаа аж. Анак Кракатоа галт уулын идэвхжил одоо ч зогсоогүй байгаа бөгөөд дахин дэлбэрч, цунами үүсгэх магадлалтай байгаа тул ойр хавийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимтэй явуулж байна. Тус галт уул нь Ява болон Суматра арлын дунд оршдог.

Индонезийн гамшгийн агентлагаас өчигдөр цунамигийн аюулд өртөх хамгийн өндөр магадлалтай Бантен болон Лампун мужийн 40’386 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байгаа тухай мэдээлжээ.

Нутгийн иргэд болон жуулчдыг далайн эрэг рүү нэг километрээс дотогш, мөн цунами үүсэх шалтгаан болсон, одоо болтол идэвхтэй байгаа Анак Кракатоу галт уул руу таван километрээс дотогш ойртохгүй байхыг анхааруулж байгаа юм.

Цунамигийн улмаас 1269 байшин барилга сүйрч, 79 зочид буудал, амралтын газар болон зам дэд бүтэц сүйрээд байгаа юм.

Цунамигийн аюулаас гадна идэвхжиж байгаа галт уулсын тогооноос лаав ихээр цацран гарч байгаагийн улмаас эргэн тойрны хот тосгодод их хэмжээний үнс нурам орж ирээд байна.

Эх сурвалж: Синьхуа

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-12-29 202.179.26.90

yasanch chechuu um be dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж