Филиппин улсад хүчтэй газар хөдлөлт боллоо | News.MN

Филиппин улсад хүчтэй газар хөдлөлт боллоо

Филиппин улсад хүчтэй газар хөдлөлт боллоо

Филиппин улсад хүчтэй газар хөдлөлт боллоо

Филиппиний Минданао арал дээр өнөөдөр /2018.12.29/ 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс үүдэлтэйгээр Филиппин, Индонез болон Палау улсуудад цунами үүсч болзошгүйг “Номхон далайн цунамигийн анхааруулах төв”-өөс мэдэгдлээ.

Газар хөдлөлт одоогоос хэдхэн цагийн өмнө болсон болохоор хэр хэмжээний хохирол учруулсныг нь хараахан тооцоолж гаргаагүй байна. Харин АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт нийт 193 км газрыг буюу  Филиппиний зүүн хэсгийн хотуудыг хамарсан аж.

Тус байгууллагын мэдээлснээр цунами үүсч болзошгүй буюу далайн давлагаа хэвийнээс 0.3 метрээс дээшлэхэд анхааруулах дохиог өгдөг байна. Газар хөдлөлт болсон төвөөс 300 километрийн зайд буюу Индонез, Филиппиний газар нутгуудаар цунами үүсч болзошгүй байгаа юм. Харин АНУ-ын Хавай арал руу цунами үүсэх аюул байхгүй байна.

Эх сурвалж: Ройтерс

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-29 185.153.179.52

Цас орсон юм бол тэнд амьд хүн үлдээгүй байх өө

Avatar

Зочин 2018-12-29 202.9.43.103

Филиппинд цас орох нь газар хөдлөхөөс илүү аймаар гамшиг байх даа

Avatar

Зочин 2018-12-29 202.9.43.77

Хариуцлага гэж юм хаа хаанаа алгаа энэ мэдээ.мн бүүр согтуу мэдээгээ хэвлэх юм яаж хөгжиндөө

Avatar

mjeedeee 2018-12-29 103.10.21.111

AMERIkiin GAZAR XUDLOLTIIN ZURAG BAIN A SHD

Avatar

өбө 2018-12-29 202.126.89.34

Америк гэсэн үг байна уу наад зураг дээр мал сда хүн доромжилхоос өөр юуч мэдэхгүй орк

Avatar

123 2018-12-29 203.91.117.8

amerikiin alyasiin zurag bna. ork bish guai\ntsas baihad ymar negen zuil tanii tolgoid buumaar daa

Avatar

Зочин 2018-12-29 202.9.42.215

Тэгээд л халуун орон Филиппинд цас оржээ дээ...

Avatar

Зочин 2018-12-29 94.100.6.27

ха ха ха манай сэтгүүлчид гэж нэг иймэрхүү л гарууд бдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж