Филиппин улсад хүчтэй газар хөдлөлт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

Филиппин улсад хүчтэй газар хөдлөлт боллоо

Филиппин улсад хүчтэй газар хөдлөлт боллоо

Филиппиний Минданао арал дээр өнөөдөр /2018.12.29/ 6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд үүнээс үүдэлтэйгээр Филиппин, Индонез болон Палау улсуудад цунами үүсч болзошгүйг “Номхон далайн цунамигийн анхааруулах төв”-өөс мэдэгдлээ.

Газар хөдлөлт одоогоос хэдхэн цагийн өмнө болсон болохоор хэр хэмжээний хохирол учруулсныг нь хараахан тооцоолж гаргаагүй байна. Харин АНУ-ын Геологийн судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт нийт 193 км газрыг буюу  Филиппиний зүүн хэсгийн хотуудыг хамарсан аж.

Тус байгууллагын мэдээлснээр цунами үүсч болзошгүй буюу далайн давлагаа хэвийнээс 0.3 метрээс дээшлэхэд анхааруулах дохиог өгдөг байна. Газар хөдлөлт болсон төвөөс 300 километрийн зайд буюу Индонез, Филиппиний газар нутгуудаар цунами үүсч болзошгүй байгаа юм. Харин АНУ-ын Хавай арал руу цунами үүсэх аюул байхгүй байна.

Эх сурвалж: Ройтерс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж