БСШУСЯ-наас энэ жил 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

БСШУСЯ-наас энэ жил 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

БСШУСЯ-наас энэ жил 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ

БСШУСЯ-ны газар, хэлтсийн дарга нар 2018 онд хийсэн ажлаа дүгнэлээ. Тухайлбал, тус яам 2018 он бодлогын шинжтэй олон шинэлэг ажлыг хийж, эрч хүчтэй, хурдтай ажилласан жил байлаа гэж дүгнэсэн байна. Энэ онд БСШУСЯ-наас "Багшийн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж гурван том ажлыг хийжээ. Мөн бүх шатны боловсролын байгууллагад шинэчлэлт хийн, спорт, урлагийн салбарын хөгжилд түлхүү анхаарсан гэдгийг онцлов.

Багшийн хөгжлийн жилийн хүрээнд багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, сургалтын орчныг сайжруулах ажлыг илүүтэй хэрэгжүүлжээ. Түүнчлэн гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн тоог цөөрүүлэн хүүхдэд боловсролыг хүртээмжтэй хүргэж байгаа аж. Энэ онд боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарынхны цалинг 8-30 хувиар нэмэгдүүлсэн байна.

БСШУСЯ-наас энэ жил 265 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн бол эдгээрийн дийлэнх нь сургууль цэцэрлэгүүдийн барилгыг шинээр барих төслүүд байжээ. Мөн ЭЕШ-ыг дүнг шууд засах шилэн технологи амжилттай нэвтрүүлжээ.

Дээд боловсролын салбарт чанаргүй их, дээд сургуулиудын тоог цөөлсөн, зарим ижил төстэйг нь нэгтгэж, босго оноог өндөрсгөсөн, Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй болгосон, Боловсролын магадлан итгэмжлэлийг ОУ-ын түвшинд шинэчилсэн гээд бодлогын шинжтэй ажил олныг хийсэн хэмээн дүгнэв.

Дашрамд, 2019 оныг эцэг эхийн оролцоотой жил болгохоор төлөвлөөд байгаа юм байна. Ингэснээс сурагч, багш, эцэг эхийн хамтын ажиллагаа идэвхжинэ гэж үзжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж