300 гаруй цагаачдын сууж явсан усан онгоц Испанийн эрэг дээр газардлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

300 гаруй цагаачдын сууж явсан усан онгоц Испанийн эрэг дээр газардлаа

300 гаруй цагаачдын сууж явсан усан онгоц Испанийн эрэг дээр газардлаа

Газар дундын тэнгист долоо хоног орчим аялсны эцэст 300 гаруй цагаачдыг суулгасан аврах усан онгоцнууд өчигдөр /2018.12.28/ Испанийн эрэг дээр газарджээ.

Аврах завийг “Proactiva Open arms” хэмээх ашгийн бус байгууллагаас цагаачдыг аврахын тулд илгээсэн байна. Тус завь нь өнгөрсөн долоо хоногт Ливиэс 313 цагаачийг суулгасан бөгөөд Мальтад очихоор төлөвлөж байсан ч тус улсын засгийн газар болоод бусад хэд хэдэн улсууд татгалзаад байжээ.

Эцэст нь Испани улс тэднийг хүлээн авахыг зөвшөөрсөн байна. Завиар ирсэн хүмүүс нь бүгд өлсгөлөн, ядуурал, дайн байлдаанаас дайжиж ирсэн хүмүүс байгаа юм.

Тэдний дунд 19 улс орноос ирсэн цагаачид, дүрвэгсэд байгаа аж.

Испани улс өнгөрсөн зургадугаар сард бас Итали, Мальт улсууд хүлээн авахаас татгалзсан 600 гаруй цагаачдын сууж явсан усан онгоцыг хүлээн авч байв.

НҮБ-ийн Дүрвэгсдийн Асуудал Эрхэлсэн Дээд Комиссарын Газрын мэдээлснээр энэ онд Европт 119’336 дүрвэгсэд завиар ирсэн бол 2200 хүн Газар Дундын тэнгисийг гатлах гэж оролдоод амиа алдсан байна.

Эх сурвалж: АВС news

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж