"Монголын геологи ба ашигт малтмал"-ыг ТӨР СОЁРХОВ

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

"Монголын геологи ба ашигт малтмал"-ыг ТӨР СОЁРХОВ

"Монголын геологи ба ашигт малтмал"-ыг ТӨР СОЁРХОВ

Жил бүрийн арванхоёрдугаар сарын 29-ний өдрийг 2007 оноос эхлэн  Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны өдөр болгон хуульчилж, бүх нийтээр тэмдэглэж ирсэн.  Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 107 жилийн ойн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж "Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд Төрийн соёрхол хүртээлээ.

Уг найман тохимолыг Шинжлэх ухааны доктор, профессор Жамбын Бямба, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, академич Ринчений Барсболд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, профессор Очирын Гэрэл, Ардын багш, Шинжлэх ухааны доктор, профессор Жаргалын Лхамсүрэн, Монгол Улсын Зөвлөх инженер Самбалхүндэвийн Алтангэрэл, Монгол Улсын Зөвлөх инженер, Шинжлэх ухааны доктор, дэд профессор Намжилын Жадамба нар бүтээлцсэн бөгөөд  тэдний  Монголын геологийн шинжлэх ухааны хөгжилд онцгой хувь нэмэр оруулсныг үнэлж, Монгол Улсын Төрийн соёрхол ийнхүү хүртээлээ. Ерөнхийлөгч  "2018 оны Төрийн шагналыг “Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть бүтээлд олгохоор шийдвэрлэлээ.

Монголын геологийн шинжлэх ухааны 30 гаруй жилийн судалгааны материалыг нэгтгэж, 53 эрдэмтнээс бүтсэн баг 2009-2012 онуудад энэ бүтээлийг гаргахын төлөө хамтарч ажилласан байна. Энэ найман ботид монгол оронд хийгдсэн геологийн судалгааны дүнгүүдийг нэгтгэн, хөрш зэргэлдээ орнуудын геологийн судалгаатай харьцуулах, цаашид хийгдэх судалгааны ажлуудад чиг баримжаа өгөх зорилготой асар их баримт материалыг багцлан оруулсан нь практикийн болон судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой болохыг салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд үнэлэн тодорхойлжээ.

Эрдэмтэн судлаачид Та бүхний цаашдын үйлс бүтээл арвин байхыг ерөөгөөд, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье. өнх тэнгэрийн хүчин дор эрдэм оюун дэлгэрэх болтугай" гэсэн байна.

Монголын геологи ба ашигт малтмал” хэмээх 8 боть нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн сүүлийн 30-60 жилийн хугацаанд буй болсон геологийн бүхий л талын судалгааны материалыг үндэсний геологич-эрдэмтэд туурвисан анхны нэгтгэл юм.

Б.БАТ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж