Д.Трамп өмнөд хилээ хаана гэж сүрдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

Д.Трамп өмнөд хилээ хаана гэж сүрдүүлжээ

Д.Трамп өмнөд хилээ хаана гэж сүрдүүлжээ

АНУ-ын Конгресст Ардчилсан намынхан болон Бүгд найрамдахчуудын хооронд Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаарх маргаан гарсантай холбоотойгоор Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод байгаа юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хана барих мөнгийг төсөвлөхөд санал нэгдэхгүй бол хилээ хаана хэмээн сүрдүүлсэн байна.

Тэрбээр өчигдөр /2018.12.28/ өөрийн Твиттер хуудсандаа “хана барих асуудалд Ардчилсан намынхан дэмжиж, төсөв мөнгө батлуулах асуудалд нэгдэхгүй бол өмнөд хилийг хүчээр хаах болно” хэмээн бичжээ.

Д.Трамп Хондурас, Гватемал, Эл Сальвадороос ирж буй цагаачдыг АНУ-д юу ч хийж бүтээдэггүй атлаа өчнөөн мөнгө авдаг хэмээн гомдоллосон байна.

АНУ-ын жилийн төсөв аравдугаар сарын 1-ээс арванхоёрдугаар сарын 21-ны хооронд батлагдах ёстой байдаг боловч төсвийн асуудалд санал нэгдэхгүй байгаагийн улмаас одоог хүртэл батлаагүй аж. Конгрессын Төлөөлөгчдийн танхим  хана барихад 5.7 тэрбум ам.доллар гаргах тухай хуулийн тогтоолын төслийг баталсан байна. Гэвч Сенатын танхим дахь Ардчилсан намынхан хаалт барихад ийм их хэмжээний санхүүжилт олгохыг тусгасан ямар ч тогтоолд хориг тавихад хангалттай тооны санал байгаа гэдгийг анхааруулснаар санал хураалт болоогүй юм.

АНУ-ын Конгресс дараагийн хуралдаанаа шинэ оны өмнөх өдөр буюу 31-нд товлоод байна.

Эх сурвалж: Синьхуа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж