Хүйтний улирал эхэлсэн үед биеэс хүйтнийг гадагшлуулах хоол унд хэрэгтэй болдог. Хүмүүсийн мэддэг үхэр хонины махны шөл, хөөрүүлсэн сүү, аарц, байгалийн цэвэр жимсний халуун шүүснээс гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй хүнсийг хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
1. ЦАГААН ГАА: Цагаан гаа нь цус шингэлж, цусны эргэлтийг сайжруулахаас гадна биеийг дулаацуулах үйлчилгээтэй байдаг. Цагаан гааг цай болон хоолондоо хийж хэрэглэх нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө.
2. ОВЬЁОС: В амин дэмийн агууламж нь 55 хувьтай байдаг ба исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй. Мөн биеийн жингээ хянахад туслахаас гадна β-глюкан нь хүний биеэн дэх муу холестринийг бууруулах нөлөө үзүүлдэг.
3. ХАЛУУН ШОКОЛАД: Хар шоколад нь флавоноидоор баялаг байдаг. Флавоноид нь исэлдэлтийн эсрэг бодис агуулсан ,чөлөөт радикалууд хүний биеийг гэмтээхээс хамгаалах, цусны эргэлтийг түргэсгэх, хавдарын эрсдэл, зүрх судасны өвчин тусах эрсдэлийг бууруулах зэрэг ач холбогдолтой. Халуун сүүнд 2 дөрвөлжин хар шоколад хийж уух нь эрүүл мэндэд тустайгаас гадна биеийг дулаацуулдаг.
4. ХАР ШОШ: Хар шошны шөл нь булчинг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, бие организмын дархлааг сайжруулж, хүйтэнийг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлдэг.
5. ХУШГА: Хушганд агуулагдах Омега-3 тосны хүчил нь тархины эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Эдгээр бодисууд нь хүний биеийн хүйтэнийг эсэргүүцэхэд тодорхой хэмжээргээр тустай байдаг.
Э.АРИУН
Холбоотой мэдээ