“Цагаан эсгийн ёслол” болно

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

“Цагаан эсгийн ёслол” болно

 

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга энэ  сарын 18-нд  Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч, Төрийн соёрхолт Дамбын Төрбат нарын цомнолоор “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжгийг нээх гэж байгаа билээ. Энэ хүрээнд ирэх ням гаригт буюу гуравдугаар 15-ны өдөр 12.00  цагаас Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “1911 оны үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх хувьсгал” сэдэвт уран зургийн уралдаанд ирсэн бүтээлүүдийнг  үзэсгэлэнг дэлгэх гэж байна.  Үзэсгэлэнд 50 гаруй бүтээлийг оролцуулна.

ҮДБЭЧ-ын байранд энэ сарын 18-ны 17:00 цагаас “Оройн дээд” үндэсний  түүхэн дуулалт жүжиг нээлт болох бөгөөд "ЦАГААН ЭСГИЙн ЁСЛОЛ" хүндэтгэлийн үйл ажиллагаа театрын өмнө талбайд  болох юм.  Цав цагаан эсгий дээгүүр алхах уг ёслолд Монголын соёл урлагийн салбарын алтартнууд, эрдэмтэн судлаачид, нийгмийн нэрт зүтгэлтэнүүдээс бүрдсэн 500  орчим зочин оролцох ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж