Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан болно | News.MN

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан болно

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан болно

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан болно

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.12.29/ "Буянт-Ухаа" спортын ордонд болох аж.

Тус барилдаанд Улсын аварга Н.Батсуурь, С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын гарьд Б.Гончигдамба тэргүүтэй 128 бөх зодоглохоор бүртгүүлжээ. Өнгөрсөн оны барилдаанд Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэж байв.

Дашрамд, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойгоор буюу 2011 оноос хойш Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх бөхийн барилдааныг уламжлал болгон зохион байгуулж иржээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж