Ах, дүүсийн тулаанд дүү Сет Карригийн ялалтаар өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

Ах, дүүсийн тулаанд дүү Сет Карригийн ялалтаар өндөрлөв

Ах, дүүсийн тулаанд дүү Сет Карригийн ялалтаар өндөрлөв

NBA-гийн таван тоглолт боллоо. Хьюстон Рокетс баг талбайдаа Бостон Селтикс багийг хүлээн авч авч 127-114 харьцаатая ялалт байгуулсан. Тус тоглолтонд Хьюстон Рокетс багийн лидер Ж.Харден 45 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн бол түүний багаас гараанд гарсан Э.Гордон 20, сэлгээнээс Ж.Грийн, О.Риверс нар тус бүр 10 оноо авсан байна. Шилдэг тоглогч Ж.Харден өнөөдөр 45 оноо авсан бөгөөд сүүлийн 6 тоглолтонд 35-аас дээш оноо авч байна.

Тэгвэл энэ өдөр бас нэгэн сонирхолтой тоглолт болсон нь ах дүү Карри нарын тоглолт байлаа. Голден Стэйт Уорриорс баг талбайдаа Портлэнд Трэйл Блэйзерс багийг хүлээн авч тоглосон. Өнөөдрийн тоглолтонд зочин баг Портлэнд Трэйл Блэйзерс баг талбайн эздийг хагас бөмбөгний зөрүүгээр буюу 110-109 харьцаагаар буулгаж авсан. Тус тоглолтонд талбайн эздээс Стефен Карри 29 оноо, 5 самбар, 7 оновчтой дамжуулалт өгсөн бол зочин багаас тоглосон 28 настай дүү Сет Карри сэлгээнээс 11 оноо, 3 самбар авсан байна.

Б.БЯМБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж