НБА-н Юта Жазз багийн хамгааагч Д.Митчел спорт хувцас, хэрэглэлийн “Адидас” брэндтэй гэрээ байгуулж өөрийн нэрийн “D.O.N” загварын шинэ пүүзээ олон нийтэд танилцууллаа. Түүний нэрийн пүүз ирэх оны плэй-оффын үеэр худалдаанд гарахаар болсон байна. Пүүзний нэрнээс харахад л Донован Минтчелийн нэрийн эхний 3 үсэг байгаа боловч нөгөө талаас “Determintaion over negativity” үгний товчлол ажээ.
Д.Митчел өөрөө “Хүн аалз” кинонд дуртай бөгөөд түүний нэрийн пүүзний загвар нь тус киноны хүн аалзны өнгө болох цэнхэр, улаан өнгийг хослуулсан байна.
Ийнхүү Юта Жазз багийн залуу лидер Д.Митчел НБА-н 2 дахь улиралдаа “Адидас” брэндтэй гэрээ байгуулж өөрийн нэрийн пүүзээ гаргалаа. Үүнтэй холбоотойгоор НБА-н тоглогчдоос спортын хувцас, хэрэглэлийн компанитай гэрээ байгуулж өөрийн нэрийн пүүзээ гаргасан тоглогчдыг танилцуулж байна.
- – С.Карри (Голден Стэйт Уорриорс) – Under Armour
- – Л.Жеймс (Лос-Анжелес Лейкерс) – Nike
- – К.Дюрант (Голден Стэйт Уорриорс) – Nike
- – П.Жорж (Оклахома Сити Тандер) – Nike
- – К.Ирвинг (Бостон Селтикс) – Nike
- – Ж.Харден (Хьюстон Рокетс) – Adidas
- – Д.Лиллард (Портлэнд Блэйзерс) – Adidas
- – Д.Рөүз (Миннесота Тимбервулвес) – Adidas
- – Д.Ховард (Вашингтон Визардс) – Peak
- – Т.Паркер (Шарлотт Хорнетс) – Peak
- – К.Пол (Хьюстон Рокетс) – Jordan
- – Д.Уэстбрүүк (Оклахома Сити Тандер) – Jordan
- – Р.Рондо (Лос-Анжелес Лейкерс) – Anta
- – К.Томпсон (Голден Стэйт Уорриорс) – Anta
- – Д.Уэйд (Миами Хит) – Li-Ning
- – Л.Болл (Лос-Анжелес Лейкерс) – BBB брэндтэй
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ