Дэлгэцийн уран бүтээлээр танигдсан залуу жүжигчид болох Б.Мишээл, Б.Ариунцэцэг нар хамтран "Boobies" нэртэй инээдмийн цувралаар эргэн ирсэн.
Тэд тус цувралынхаа дуу болох "Single Mum" хэмээх дууг гаргаж, дууныхаа клипэнд хүүхдүүдийнхээ хамтаар тогложээ. Тус дууны агуулга нь ганц бие ээжүүдийн амьдралыг хөгжилтэй, гэгээлэг, талаас нь харуулахыг зорьжээ. Дууны үгийг реппер “Thunder” буюу Б.Өлзий-Учрал бичсэн бөгөөд энэхүү дуугаар гэр бүл салалт, нийгэмд тулгараад буй асуудлыг хөндсөн байна.
Харин жүжигчин бүсгүйчүүдийн хувьд ганц бие болсон гэдгээ тус дуугаараа ийнхүү албан ёсоор зарласан бололтой. Дашрамд, "Boobies" инээдмийн цуврал нь эмэгтэй хүнийг ойлгох, эмэгтэйчүүдэд тулгардаг асуудал, тэдний нөхөрлөл, адал явдал, хайр дурлал, хүсэл тэмүүллийг өгүүлэх бөгөөд эхний хоёр анги нь IPTV кино санд ороод байгаа аж.
Э.АРИУН
Холбоотой мэдээ