Египетийн нийслэл Каир хотын өмнөд хэсэг дэх пирамидын ойролцоо явж байсан жуулчны автобус өчигдөр /2018.12.28/ тэсрэх бөмбөгөнд өртөж дэлбэрсэн байна. Халдлагын улмаас Египетийн иргэн, аяллын хөтөч нэг хүн болон Вьетнамын гурван аялагч нас баржээ.
Египетийн аюулгүйн албаныхны мэдээлснээр, Гизагийн пирамидуудын ойролцоо явж байсан автобус тэсрэх бөмбөгөнд өртсөнөөр дөрвөн хүн нас барж, арван нэгэн хүн бэртэж, гэмтжээ. Аяллын хөтөч нь египетийн хүн байсан бол нас барсан, бэртэж гэмтсэн бусад бүх хүмүүс нь Вьетнамаас ирсэн аялагчид байв.
Гар аргаар хийсэн тэсрэх бөмбөг өчигдөр орон нутгийн цагаар 18:15-ийн үед дэлбэрсэн байна. Тэсрэх бөмбөгийг Гизагийн пирамидын ойролцоо байх Харам дүүргийн, Мариутияа гудамжинд урьдчилан байрлуулсан байжээ. Одоогоор цагдаа нар тус газарт мөрдөн шалгах ажлыг явуулж эхэлсэн бөгөөд тэсрэх бөмбөгийг хэн, ямар зорилгоор тавьсан нь тодорхойгүй байна.
Еипет улс нь эмх замбараагүй байдал бий болоод байгаа Синай хойгт исламын хэв даврагчидтай олон жилийн турш тэмцэж байгаа юм. Заримдаа исламистууд Каир дах цөөнх болсон христийн шашинтнуудыг болон гадаадын жуулчдыг онилох тохиолдол гардаг ч сүүлийн хоёр жилийн турш гадаадын жуулчид халдлагад огт өртөөгүй.
Эх сурвалж: DW
Холбоотой мэдээ