ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна

2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн байдлаар:

МОНГОЛ УЛСАД:

Орны ачаалал, албан: Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн хүүхдийн 679 орон дээр 630 хүүхэд хэвтэн эмчлэгдэж байна. Шинээр хэвтсэн өвчтний 100 буюу 24.7% нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаагийн 94% нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 21 буюу 22.6%-ийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Эх сурвалж: НЭМГ


ДЭЛХИЙ ДАХИНД

Эбола вируст халдвар, дэлхий дахинд:

3 дугаар сарын 11-ний өдрийн шинэчлэгдсэн мэдээгээр дэлхийн 10 улс (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи)-д нийт 24348 хүн өвчилж, 10025хүн (41%) нас барсан байна. 3дугаар сарын 05-аас хойш 116 шинэ тохиолдолнэмэгдэн бүртгэгджээ.

Эх сурвалж: ДЭМБ

Гэдэсний хижиг, Угандад:

2015 оны эхээр тус улсын Kampala хотод гэдэсний хижгийн дэгдэлт бүртгэгдэж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 1940 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Өвчлөгсөд 20-39 насныхан байна. Дэгдэлтийн шалтгаан нь Salmonella paratyphi group Aүүсгэгч байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж