Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолын хүрээнд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар хамтран жил бүр тайз, дэлгэцийн шилдэг уран бүтээлчдийг тодруулж, “Мөнгөн мод” цом , гурван сая төгрөгийн мөнгөн шагнал гардуулдаг билээ.
Тэгвэл энэ оны шилдэг уран бүтээлчид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойн өдөр буюу өнөөдөр /2018.12.29/ тодорч, шагналаа гардах аж.
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд энэ шагналд соёл урлагийн 17 байгууллагын шилдэг 25 уран бүтээлч нэр дэвшин өрсөлдсөнөөс Тайз дэлгэцийн шилдэг найруулагчаар “Бүү март” түүхэн уран сайхны киноны найруулагч А.Мөнхсүх. шилдэг хөгжимчнөөр ХБК-ийн багш, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, дуучнаар “Серж Меценат” сангийн дуучин Э.Анхбаяр, тайз, дэлгэцийн шилдэг жүжигчнээр Хүүхэлдэйн театрын жүжигчин Ц.Цэрэндорж, шилдэг бүжигчнээр ДБЭТ-ийн гоцлол бүжигчин О.Анужин, Биет бус өвийг уламжлагчаар М.Ариунтөгс нар шалгарч “Мөнгөн мод” цом, гурван сая төгрөгийн эзэн болсон юм.
Э.АРИУН
Холбоотой мэдээ