Нийслэлийн статистикийн газраас хүнсний ногооны үнэ энэ долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байгааг мэдээлжээ.
Тодруулбал, нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1200 төгрөг, 2-р зэргийнх 800-1000 төгрөг байна. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1250-1400 төгрөгийн үнэ ханштай байна.
Тэгвэл “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 950 төгрөгөөр тус тус зарагдаж байна. “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1200-1320 төгрөгийн үнэтэй байна. “Баянзүрх”, “Бөмбөгөр”, “Барс”, “Хархорин” хүнсний захуудад “Атар” талхыг хамгийн хямд буюу 1200 төгрөгөөр, харин “Сансар” супермаркетад хамгийн өндөр үнээр буюу 1320 төгрөгөөр худалдаалж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ