Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ | News.MN

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.29-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ

Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 29.  Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж өдөр хэмээн түүхэнд тэмдэглэж, энэ өдрийг 2007 оноос эхлэн бүх нийтээр амрах өдөр болгон хуульчилж,  арван нэг дэх жилтэйгээ золгож байна.  Ингээд Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны "Тусгаар тогтнол" шүлгийг хүргэе.


Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би Хvж дурдан бvсний ташаа дарах нугалаан дээр
Хvрэл манан хөөргөний даалин дарах наргиан дээр
Хvйсийн шvvдэр буусан уулын гацаа бууцан дээр
Хvннv дээдсийн тамгалсан улбаа гархин буурин дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ширмэн төмөр дөрөөний шивээ зурах тавган дээр
Шижир алтан ээмэгний шигтгээ чимэх гархин дээр
Шинийн хоёрны саран хаяарч шингэх тэнгэр дээр
Шинэ нялх ногоо ханшиж задрах газар дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аавын мөнгөн хазаарын найман цэнгийн товруун дээр
Азын алаг мэлхийн наян нэгэн шагайн дээр
Алиахан саарлын унага хөллөн тэнцэх нуга дээр
Ангирын хоёр дэгдээхэй хөвөн цэнгэх нууран дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Индэр улаан галын цац бадман дөлөн дээр
Ижил хоёр загалын цацаг шанхан дэлэн дээр
Идэр гурван есийн цас чахрах цайдам дээр
Есөн голын цан хөөрөх царман дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Бэлгийн цэнхэр хадагны хоёр гардах дэлгээс дээр
Бэхэн хар гэзэгний хосоор дарах сvлжээс дээр
Бэрийн домогт цэцгийн хорвоо уярах дэлбээн дээр
Бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Урсгал татмал усны хөл алдах ёроол дээр
Ургамал таримал модны хөрсөнд хавах ёзоор дээр
Уяран мэлмэрэх янагийн дурлал амилах харцан дээр
Уйлан мэндлэх vрийн дуулан орхих манцуйн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ажнай сайн хvлгийн гал цахилах тууран дээр
Аагисан улаан хvдрийн ган царцах хайлш дээр
Амар тvвшин жаргалтай ам бvлийн дансан дээр
Алтан босго өлзийтэй айл бvхний vvдэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Баяр найрын ширээний амтат тансаг идээн дээр
Баян хангайд мөнхөрсөн арц хуш зээгэн дээр
Балтаар давтан хийсэн анжисны торгон ирэн дээр
Багц дvvрэн ургасан атрын тарианы мөрөн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрт айлын хаяа дархан хилийн дээсэн дээр
Энхтайвны харуул дайчин эрсийн тангараг дээр
Эрдэнэ зуугийн хэрэмний зуун найман суварга дээр
Энэ зууны өргөөний зуун тvмэн цонхон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эрх чөлөөний зарлиг ардын vндсэн хууль дээр
Эрх хэл соёлынхоо ад биш баян сан дээр
Эрдэнэтийн арга билиг алтан соёмбын гачил дээр
Эх нутгийн шорооны амиар солих ширхэг дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Аав ээжийн буянтай өлзийт цагаан хоймор дээр
Амин гарвалын толботой өлгийт нялхсын өөжин дээр
Ардын журамт цэргийн өргөж ялсан туг дээр
Амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дээдсийн дурсгал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Хан тэнгэрт сvмбэрлэсэн vйлдвэр уурхайн яндан дээр
Хаяа нийлж сvндэрлэсэн vлгэрийн харшийн туурган дээр
Хангай говь талын vлэмжийн өв баялаг дээр
Халуун эх оронч бvхний vндэсний их бахархал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Сав саваар саалийн харваж хvрэхгvй зэлэн дээр
Сая саяар сvргийн хатирч хvрэхгvй билчээр дээр
Сар нарны өртөөнд хагацаж болшгvй учрал дээр
Сайхан монгол орноо хайрлаж ханашгvй ерөөл дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Өглөө бvрийн нарны асгаран буух цацрал дээр
Өвгийн морин хуурын аялгуу хослох утсан дээр
Өргөн цээж чөлөөтэй амьсгалж яваа газар дээр
Өөрийн толгой мэдэлтэй амьдарч яваа заяан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Ухаа хонгорын жолоог захлан татсан талбай дээр
Ухаант жанжин Сvхбаатарын зарлан дуудсан тунхаг дээр
Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр
Улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр
Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр
Нvvдлийн өргөөнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр
НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би
Эзэн сууж жаргасан их заяагаа сvсэглэж
Эх орон талынхаа ирээдvйн таалалд нийцvvлж
Эрдэнэсийн далайгаас шvvрдсэн итгэлийн сувд vгсээр
Эрх жаргалаа баталсан иргэн бvхний гараар
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-29 103.229.122.132

Энэ шүлэг үнэхээр гайхалтай юм

Avatar

Зочин 2018-12-29 66.181.181.112

Манжийн төр унаж Монгол тусгаар улс болох түүхэн боломж гарсан боловч өвөг дээдсийн маань энэ үйл хэрэг 1913 он гэхэд талаар болж, 2019 онд Хятадууд эзэлсэн билээ. Иймээс Монголчууд даяараа хөдөлж, гамин бароноос улсаа чөлөөлж1921,, 1924 онд тусгаар тогтнолоо Дэлхийд зарлаж, 1963 онд НҮБ-д элссэн нь Чингэс хаан, түүнийг залгамжлагчдын үеэс хойших Монголын түүхийн 2 дахь аугаа их ялалт байлаа

Avatar

Зочин 2018-12-29 66.181.176.218

ТУСГААР ТОГНОЛЫНХОО ТАЛААРАА Ч ДУУ ШҮЛЭГ КИНО ЖҮЖИГЭН ДЭЭРЭЭ БОЛ Ч МУНДАГАА МУНДАГ ЯГ БОДИТ АМЬДРАЛ ЯМАР БАЙГААГ АНЗААРАХ ХҮН Ч АЛАГАА АЛАГА .

Avatar

иргэн 2018-12-29 59.153.113.121

Хайран сайхан шүлэг ,бөөн хар алдаа,NEWS.MN -ийн байж байгаа царайг нь.Угтаа энэ сайтын ТУСГААР ТОГНОЛД хандаж буй хандлагын илрэл болж.

Avatar

зочин 2018-12-29 66.181.191.189

ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДДЭГГҮЙ, МОНГОЛОО МУУЛДАГ, ГАДНЫГ ШҮТДЭГ ХҮМҮҮС МАШ ИХ БАЙГААД ХАРАМСАЖ БАЙНА, ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН ХҮМҮҮС УЛСАА МУУЛАХ ЭРХТЭЙ БАЙДАГ ЮМ БОЛОО ГЭЖ ЗАРИМДАА БОДОХ ЮМ

Avatar

Зочин 2018-12-29 103.212.118.236

Энэ сайхан үнэ цэнэ бүхий шүлгийг танай хаалтын гэрээтэй МАНАН ийн зусарч бялдууч сайт тавих эрх байхгүй. Монголоос урвагч.

Avatar

Зочин 2018-12-29 202.9.42.189

Сайхан шүлэг Пүрэвдорж гуайн олон сайхан шүлэг бий дээ

Avatar

Хэнхэг өвгөн 2018-12-29 202.126.89.155

Ш.Сүрэнжавын биш, Д.Пүрэвдрожийн шүлэг шүү дээ, жаахан ч гэсэн юм уншиж байгаа ч дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж