Долларын ханш тогтмол өсөлттэй байна. Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 1996 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1988 төгрөг байв. Мэдээж, долларын ханш өсөх болсон хэд, хэдэн шалтгаан байгаа бөгөөд хамгийн гол шалтгаанууд бол дэлхийн зах зээл дэх зэсийн ханшийн үргэжилсэн уналт болон нүүрсний орлого буурсан, гадаадын хөрөнгө оруулалт багассан явдал юм.
Долларын ханшийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 209 төгрөгөөр өссөн талаар Үндэсний статистикийн хорооны мэдээлэл дуржээ.
ХАНШИЙН ХАРЬЦУУЛАЛТ
USD АНУ-ын доллар |
ХХБанк | 1,977.00 5.00 | 1,988.00 5.00 |
Капитал банк | 1,983.00 | 1,993.00 |
Төрийн банк | 1,982.00 | 1,993.00 |
ХААН | 1,984.00 1.00 | 1,994.00 1.00 |
Голомт | 1,984.00 | 1,995.00 |
КРЕДИТ банк | 1,982.00 | 1,995.00 |
Капитрон | 1,982.00 | 1,996.00 |
М.ЯЛАЛТ