Олимп, дэлхийн мөнгөн медальтай, Монгол Улсын Гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд эхний тулаандаа гарахад хэдхэн цаг үлдээд байна.
Тоглолт орон нутгийн цагаар 18.00 цагт эхлэх бөгөөд Монголын цагаар маргааш өглөөний 06.00 цагийн үед Н.Төгсцогт тулалдах юм.
Н.Төгсцогт Америкт мэргэжлийн боксын Жо Гуссен хэмээх багшийн удирдлага дор хагас жил орчим бэлтгэлээ базаасны эцэст эхний тулаанаа хийх гэж буй нь энэ юм. Түүний эхний учраа нь Америкийн 30 настай боксчин Габриель Брэкстон. Брэкстон нь мэргэжлийн боксын 10 тулаанд орсоноос 2-т нь ялалт байгуулж, 8-д нь ялагдсан үзүүлэлттэй тамирчин юм.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: horom.mn