Цусаа хандивлаж 2.4 сая хүүхдийн амийг аварчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Цусаа хандивлаж 2.4 сая хүүхдийн амийг аварчээ

Цусаа хандивлаж 2.4 сая хүүхдийн амийг аварчээ

Жеймс Харрисон гэх 81 настай Австралийн иргэн 60 жилийн турш цусаа хандивлан, саяхан “тэтгэвэртээ гарчээ”. “Эмч нар хориглоогүй бол цусаа үргэлжлүүлэн хандивласаар л байх байлаа” хэмээн тэрбээр сүүлчийн удаа цусаа өгөхөөр эмнэлэгт ирэх үедээ хэлжээ. “Алтан гартан” хэмээн хүмүүсийн хүндэтгэн нэрлэдэг Харрисон өвөө нь бараг долоо хоног бүр цусаа өгснөөр нийт 2.4 сая хүүхдийн алтан амийг аварсан хэмээн Австралийн Улаан загалмайн нийгэмлэг мэдээлсэн байна.

Тэрбээр анх 14 настай байхдаа цээжиндээ мэс засал хийлгэж, 13 литр цусыг доноруудаас авсны хүчинд амь аврагдсан ажээ. Тиймээс Харрисон 18 нас хүрсэн даруйдаа бусдын амийг аврахаар цусаа өгч эхэлсэн байна.

Түүний цусанд Ресусын өвчин гэгддэг хурц хэлбэрийн цусны дутагдлын өвчнийг эсэргүүцдэг ховор, тун хүчтэй эсрэг биет байдаг. Иймэрхүү онцгой сийвэнтэй цустай хүн Австралид 50 байдаг байна. Хамгийн гайхалтай нь эмч нар Жеймс Харрисоны цусанд байх өвөрмөц сийвэнгийн ачаар RhoGam хэмээх Anti-D вакциныг гарган авч чаджээ. Ресусын өвчнөөс болж 1967 оныг хүртэл Австралид жил бүр хэдэн мянган хүүхэд нас бардаг байсан бол Харрисоны цусны ачаар эмч нар тус өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг зохион бүтээсэн байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж