Өмнөд Солонгост дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгджээ | News.MN

Өмнөд Солонгост дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгджээ

Өмнөд Солонгост дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгджээ

Өмнөд Солонгост дипломтой ажилгүйчүүдийн тоо нэмэгджээ

Өмнөд Солонгос улсад дээд боловсролтой ажилгүйчүүдийн хувь нэмэгджээ. Тус улсын Боловсролын яамны мэдээлснээр дотоодын их, дээд сургууль болон коллеж төгссөн хүмүүсийн 66 хувь нь ажилгүй байгаа гэнэ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 1,5 хувь буурсан үзүүлэлт болж байгаа гэв.

Уг судалгааг Өмнөд Солонгосын Боловсролын хөгжлийн институт гэх байгууллага 2011 оноос эхлэн явуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил мөн буурсан үзүүлэлттэй байжээ. Судалгаанд оролцогсдыг хүйсээр нь ангилж үзвэл дээд боловсролтой эрчүүдийн 64,8 хувь нь ажил эрхэлж байгаа бол, эмэгтэйчүүдийн 62,8 хувь ажилтай байгаа юм байна.

Их дээд сургууль төгссөн ажилчдын сарын дундаж орлого 4,4 сая вон байгаа бол бусад ажилчдын сарын орлого 2,3 сая вон байгаа ажээ.

Эх сурвалж: KOREATIMES

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж