Сицилид газар хөдөлж, эртний сүм нуржээ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Сицилид газар хөдөлж, эртний сүм нуржээ

Сицилид газар хөдөлж, эртний сүм нуржээ

Европын хамгийн том, идэвхтэй галт уул болох Этна идэвхжиж, “Катаниа” нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа түр зогсоогоод байгаа тухай бид өмнө нь мэдээлсэн билээ. Галт уулын тогооноос лаав үсрэн гарч, өндөрт шидэгдэж байгаагаас ойр орчмын хот тосгодыг үнс нурам бүрхээд байгаа бөгөөд Лхагва гаригийн өглөө 4.8 магнитудын газар хөдлөлт болсон байна.

Этна нь Итали улсын Сицилийн арал дээр оршдог бөгөөд Европын хамгийн том, идэвхтэй галт уул юм. Тус галт уулын хормойд байрлах Катаниа хотод газар хөдлөлт болсноор арван хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдэн, сүм хийд байшин барилгууд нь сүйджээ.

Тус галт уул нь үе үе идэвхэждэг бөгөөд 1992 онд хүчтэй дэлбэрэлт болж, эргэн тойрныхоо хот тосгодод асар их гарз хохирол учруулж байв. Харин Лхагва гаригт Катаниа хотод болсон газар хөдлөлтийн улмаас олон зуун жилийн настай эртний сүм нурсан байна.

Японы Фүжи уулын хамтаар 3300 метрийн өндөртэй “Этна” галт уул нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгджээ.

Эх сурвалж: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж