Үндэсний статистикийн хорооноос малчдын ахуй амьдрал, нийгэм эдийн засгийн талаарх мэдээллийг гаргажээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр 288.8 мянган малчин бүртгэгдсэн байна. Тэдний 44 хувийг 25-35 насны залуус эзэлж байгаа бол нийт малчдын 39 хувь нь зээлд хамрагджээ.
Зээлд хамрагдсан иргэдийн дийлэнх нь 35-44 насных байгаа юм. Өнгөрсөн онтой харьцуулбал, энэ оны жилийн эцсийн байдлаар малчин өрхийн тоо 0.1 хувиар буурсан бол 30.8 мянган малтай өрх тоологдсон нь 1.9 мянга буюу 0.8 хувиар өссөн байна. Статистик мэдээллээр 201-999 мянган малтай өрх 0.4 функтээр өссөн бол 1000-аас дээш малтай өрхийн тоо 0.2 функтээр буюу өмнөх оныхоос буурсан үзүүлэлттэй гарчээ.