МакГрегор уушийн газарт 4000 евро "цацжээ"

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

МакГрегор уушийн газарт 4000 евро "цацжээ"

МакГрегор уушийн газарт 4000 евро "цацжээ"

Ирландын холимог тулааны аварга МакГрегор Дублины нэгэн уушийн газар зочилсон хүмүүсийг дайлжээ. Тус уушийн газрын эзэн Лиам Флинний хэлснээр, тамирчин эр ойролцоогоор 4000 евро төлж, зочдыг уух зүйлээр дайлсан байна.

Флинн "Тэр хэзээ ч үндэс угсаагаа мартаж байгаагүй" хэмээн хэлээд, түүнийг шинэ жилийн өмнө дахин уушийн газарт нь зочилно хэмээн найдаж буйгаа илэрхийлжээ. МакГрегорыг уушийн газарт нь зочилсны дараа түүний Инстаграм хуудсыг дагагчдын тоо 15 мянгаар нэмэгдсэн байна. Тэрээр “Итгэмээргүй юм” хэмээн нэмж хэлжээ.

Уушийн газрын эзэн “МакГрегор тус газрыг худалдаж авна гэсэн” цуу яриаг үгүйсгэсэн байна. Флинн "Энэ нь зөвхөн таамаглал юм. Хэрвээ Конор энэ уушийн газрыг худалдаж авсан байсан бол амжилттай л байх байсан" гэж хэлжээ.

Эх сурвалж: The Irish Mirror

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж