Баянзүрх дүүргийн оны шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Баянзүрх дүүргийн оны шилдгүүд тодорлоо

Баянзүрх дүүргийн оны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн эдийн засаг нийгмийн зорилтыг биелүүлэхэд идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шилдэг төр захиргааны байгууллага, аж ахуй нэгж, хамт олон, хөдөлмөрийн аварга, тэргүүний сурагчид өнөөдөр тодорлоо.  2018 оны дүүргийн шилдгүүдийн шагналыг Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, Засаг дарга Т.Баясах, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Г.Болормаа, дүүргийн Дэд бүтэц хот төлөвлөлтийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Т.Батцогт, Эдийн засаг, хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Б.Наранчулуун нар гардууллаа.

2018 оны дүүргийн шилдэг Төр захиргааны байгууллага, аж ахуй нэгжээр Цагдаагийн I хэлтэс, Голомт банкны Сансар бизнес төв, Амгалан амаржих газар, дүүргийн НҮГ-1 ОНӨААТҮГ, Хоме плаза ХХК, Мед Монголиа ХХК, 62 дугаар цэцэрлэг шалгарсан бол  дүүргийн 27,11,4 дүгээр хороод шилдгээр тодров.

Мөн энэ үеэр 2018 оны дүүргийн Хөдөлмөрийн аваргууд шагналаа гардан авсан юм. Тодруулбал, Цагдаагийн I хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Цагдаагийн ахмад Б.Манлайбаяр, 55 дугаар сургуулийн захирал Ч.Ганбилэг, Баялаг салоны үсчин Б.Мөнгөнцэцэг, Серж интернэшнл ХХК-ий менежер Э.Алтанбагана, Эрүүл мэндийн төвийн дотоод шүүрлийн эмч Д.Даваадулам, Дүүргийн хөгжлийн төвийн төсөвчин Г.Батхишиг, НҮГ-3 ОНӨААТҮГ-ын жолооч Д.Майдар болон Соёлын төвийн менежер Б.Цэцэгмаа нар салбар тус бүрийнхээ хөдөлмөрийн аваргаар шалгарсан байна.

Түүнчлэн Шавь цогцолбор сургуулийн О.Мөнхтогтох, Б.Анужин, 102 дугаар сургуулийн Б.Алтантулга, Б.Отгонжаргал, 87 дугаар сургуулийн Д.Энхбаяр, 14 дүгээр сургуулийн Б.Энхмаа, Төгсдэлгэрэх дунд сургуулийн Б.Батхүслэн, Баянзүрх цогцолбор сургуулийн О.Төгөлдөр, 111 дүгээр сургуулийн А.Нандин-Эрдэнэ, Пелхановийн нэрэмжит Улаанбаатар лицей сургуулийн Э.Эрин нар оны шилдэг сурагчаар тус тус тодорч шагналаа гардан авлаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж