Г.Угалзцэцэг, Ц.Оюунчимэг нар амжилтаа үнэлүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Г.Угалзцэцэг, Ц.Оюунчимэг нар амжилтаа үнэлүүллээ

Г.Угалзцэцэг, Ц.Оюунчимэг нар амжилтаа үнэлүүллээ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эр чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр/2018.12.28/ спортын салбараар гавьяат тамирчин болон "Алтан гадас" одонт төрлөө.

Бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн Г.Угалзцэцэг гавьяат тамирчин болж, төр засагт амжилтаа үнэлүүллээ. Тэрбээр 34 насандаа хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, фитнессээр хичээллэсэн ч удалгүй өөрийгөө дайчлан тэмцээнд оролцож эхэлжээ. 2015 онд Тайландад болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-д оролцож, эмэгтэйчүүдийн атлетик физик ангилалд түрүүлэн дэлхийн аварга болж, энэ амжилтаа дөрвөн жил дараалан хадгалсан юм. Г.Угалзцэцэг тэсвэр тэвчээр шаардсан энэ спортыг сонгосон ч тууштай хичээлэсээр байна. Түүний хувьд бодибилдинг, фитнессийн спортоос төрсөн анхны эмэгтэй гавьяат тамирчин боллоо.

Мөн өнөөдөр “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан тамирчин бол Ц.Оюунчимэг юм. Хүндийг өргөлтийн ахмад тамирчдын нэг Ц.Оюунчимэг сүүлийн жилүүдэд тив болон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, амжилтаа ахиулсаар байгаа билээ. Тэрбээр хамгийн сүүлд буюу өнгөрөгч аравдугаар сард БНХАУ-д болсон хүндийг өргөлтийн ахмадын дэлхийн цомын тэмцээний 55-аас дээш насны +87 кг-д түрүүлсэн юм.

56 настай Ц.Оюунчимэг Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлсэн бөгөөд энэ онд Азийн ахмадын наадамд түрүүлсэн Монголын анхны тамирчин болсон юм. Мөн ДАШТ-ээс гурван алтан медаль хүртээд байна. Үүнээс гадна Дэлхийн дээд амжилтыг 14, Ази тивийн амжилтыг 23 удаа шинэчлэн тогтоосон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж