Араб Дамаскт Элчин сайдын яамаа дахин нээнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Араб Дамаскт Элчин сайдын яамаа дахин нээнэ

Араб Дамаскт Элчин сайдын яамаа дахин нээнэ

Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ/ долоон жилийн дараа Сирийн нийслэл дэх Элчин сайдын яамаа дахин нээхээр болсон тухай Эмиратийн Засгийн газраас өчигдөр /2018.12.27/ мэдээлжээ. Арабын Нэгдсэн Эмират улс нь 400 мянга гаруй хүний амь үрэгдсэн Сирийн дайн 2011 онд эхэлсний дараа дипломат төлөөлөгчдөө эргүүлэн татаж, нийслэл Дамаск дахь Элчин сайдын яамаа хаагаад байсан юм.

Гэвч тус улсад суух элчин сайдыг ойрын хугацаанд томилохгүй хэмээн АНЭУ-ын Засгийн газраас мэдээлжээ. Мөн “Элчин сайдын яамаа дахин нээхээр болсон нь хоёр улсын харилцааг сайжруулах, Сирийн аюулгүй, тогтвортой байдлыг дэмжих зорилготой” гэв.

АНЭУ-ын Гадаад хэргийн сайд Анвар Гаргаш энэ тухай өөрийн Твиттер хуудаснаа, “Иран болон Туркийн нөлөө ихэсч байгаатай холбогдуулан Сири дэх Арабын гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэж байна. АНЭУ нь Сирийн ард иргэд, бүрэн эрхт байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд анхаарлаа хандуулдгийн нэг илрэл нь ЭСЯ-аа дахин нээх явдал юм” хэмээн бичжээ.

АНЭУ Дамаскт ЭСЯ дахин нээснээр найм дахь жилдээ үргэлжилж буй иргэний дайны дараа Сири улсын бусад улс орнуудтай харилцах харилцааг эргэн сэргээхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Суданы Ерөнхийлөгч Омар Аль-Башир Сирид айлчилжээ. Энэ нь Сирид иргэний дайн эхэлснээс хойш Арабын лигийн гишүүн орон тус улсад айлчилж буй анхны тохиолдол юм. Ойрх дорнодын 22 улс болон Африкийн улсууд байдаг Арабын лиг нь Сирийн Засгийн газрыг ард түмнийхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэн хэмээн гишүүнчлэлийг нь цуцалсан. Мөн өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Сириэс 2000 цэргээ гаргах болсноо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж