Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ минималист хэв маягийг эрхэмлэх болж энэхүү хэв маяг нь урлагт хүртэл томоохон байр суурийг эзлэх болжээ. Минимализмийн гол онцлог нь элдэв гоёл чимэглэл, өнгө будаггүй эгэл жирийн хэв маягийг эрхэмлэдэгт оршдог юм.
Интерьер дизайнд минимализм хүчтэй орж ирж аль болох энгийн бөгөөд гоёмсог хэв маягаар гэрээ тохижуулахыг мэргэжилтнүүд зөвлөх болжээ. Унтлагын өрөө, зочны өрөөг тохижуулахад төвөггүй ч гэрийн хамгийн их эд хогшилтой хэсэг болох гал тогооны хэсгээ хэрхэн минималист маягаар тохижуулахаа мэдэхгүй байвал бид танд тусалъя.
Гал тогоогоо яагаад минималист болгох хэрэгтэй вэ?
Ихэнх хүмүүсийн хувьд гал тогооны өрөө эмх замбараагүй байх нь энгийн үзэгдэл мэт байдаг. Гэхдээ хаа сайгүй хөглөрсөн сувенир, хөл дор байрлах цахилгаан зуух плитка, хэтэрхий овор ихтэй хиншүү сорогч таны гал тогооны замбараагүй байдлыг үүсгэдэг гэдгийг мэдэх үү?
Өмнө нь гал тогооны цахилгаан барааг сонгоход заавал тавилгатайгаа хамт сонгох хэрэг гардаг байсан. Учир нь таны авах плитка гал тогооны шүүгээтэй ижил өндөртэй байх эсвэл өрөөний зохион байгуулалтаас шалтгаалж шүүгээгээ тайрах, голоор нь зүсэх гээд маш олон асуудал үүсдэг байсан. Үүний дараа тавилга болон плитканы дундуур зай гарснаас болж хоолны үлдэгдэл дундуур нь орох, доошоо тонгойж шарах шүүгээнээс хоолоо авах гэх мэт тухгүй байдлуудыг үүсгэдэг.
Хэрхэн минималист гал тогоог бүтээх вэ?
Гал тогооны хэсгийн орон зайг илүү ухаалгаар ашиглахын тулд том хэмжээтэй цахилгаан бараануудыг тавилгандаа суурилуулах хэрэгтэй. Ингэснээр цахилгаан зуухыг газар зай эзлэхгүй шүүгээний голд буюу харааны түвшинд байрлах боломжтой юм.
Гал тогооны шүүгээн дээрээ тавцан плитка байрлуулснаар плитканы доод талын шүүгээг ашиглаж болно. Харин цахилгаан зуухаа шүүгээн дундаа байрлуулж болно.
Эдгээр суурилуулдаг төхөөрөмжүүд нь орон зайн хувьд хэмнэлттэйн дээр гал тогооны өнгө дизайнд чухал нөлөөтэй байдаг. Загварлаг бөгөөд хэмнэлттэй учир минималист хэв маягийг гэрт тань авчирч чадах юм.
Тавилгандаа цахилгаан бараа суурилуулснаар орон зайн хувьд хэмнэлттэйгээс гадна гал тогоо илүү цэгцтэй харагдах юм. Мөн нэг давуу тал нь та цахилгаан зуухаа хүссэн газраа суурилуулж болох ба заавал доош тонгойж зуухнаасаа хоол авах хэрэггүй болох юм.
Та гал тогооны тавилгаа шинэчилж илүү минималист гал тогоотой болохыг хүсвэл суурилуулдаг цахилгаан бараа худалдан аваарай. Монголд хамгийн өргөн сонголттой буюу 50 гаруй нэр төрлийн цахилгаан бараа борлуулдаг Нэкст электроникс шинэ жилийн баярыг тохиолдуулан Amica болон Simfer брэндийн суурилуулдаг зуух авсан тохиолдолд тавцан плиткаг 50% хямдруулж авах боломжийг олгож байгаа юм байна.
Холбоотой мэдээ