Дэлхий дээр ердөө 67 ширхэг үлдээд байгаа Яавын хирст цунамигийн аюул нүүрлээд байгаа тухай BBC мэдээлжээ.
Нэн ховордсон төрөл зүйлд багтаад байгаа Яавын хирс нь цунамигийн гамшигт нэрвэгдээд байгаа Индонезийн Анак Кракатау галт уулын ойролцоо оршдог “Ujung Kulon” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг бөгөөд Анак Кракатау галт уул цунамигаас болоод дахин идэвхжих магадлалтай байгаа юм.
Дэлхий дээр нийт таван төрөл зүйлийн хирс байдгаас энэ төрлийн хирс нь тэдгээрийн дотроос хамгийн ховор төрөл зүйлд багтдаг. Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар дахин цунамигийн аюул намжихгүй байгаа ба дахин цунами болохоос өмнө амжиж хирсүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.
Эх сурвалж: BBC