Балбад зааны фестиваль болж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Балбад зааны фестиваль болж байна

Балбад зааны фестиваль болж байна

Непал буюу Балба улсын “Читван” байгалийн цогцолборт газарт Лхагва гаригт /2018.12.26/ зааны фестиваль эхэлжээ. Нийт тав хоног үргэлжилдэг тус фестиваль нь 15 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ үеэр Балбыг зорих жуулчдын тоо эрс нэмэгддэг байна.

Балбын Ерөнхийлөгч Бидяа Деви Бхандаригийн ивээл дор зохион байгуулагдаж буй тус фестивальд энэ жил 100 орчим заан оролцож байгаа юм.

Үндэсний соёл болон шашных нь хувьд чухал билэг тэмдэг болсон заан нь Балба улсын аялал жуулчлалын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж. Зааны фестиваль нь хүмүүст зааныг илүү сайн танин мэдэх боломжийг олгон, түүнийг хайрлах сэтгэлийг төрүүлснээрээ байгаль орчныг хамгаалах үйлсэд ч үнэтэй хувь нэмрийг оруулдаг байна.

Фестивалийн хамгийн хөгжилтэй, үзүүштэй зүйл нь Лхагва гаригт зохион байгуулагдсан, 15 минут үргэлжилдэг зааны хөл бөмбөгийн тэмцээн юм. Мөн зааны парад, заан усанд орж буйг харах, хамгийн үзэсгэлэнтэй зааныг шалгаруулах тэмцээн, заантай аялал зэрэг хөтөлбөрүүд тав хоног зохиогдох тус фестивальд багтжээ.

Фестивалийн үеэр заантай хөтөлбөрүүдээс гадна олон угсаатны бүжиг, дуу хөгжмийн концертууд болон үндэсний хоолны өдөрлөгүүд зохион байгуулагдах юм.

Читваны байгалийн цогцолборт газар нь Балбын нийслэл Катманду хотоос 160 километрийн зайд байрладаг бөгөөд заан үзэх, ширэнгэн ойгоор аялахад хамгийн тохиромжтой газруудын нэг юм.

Эх сурвалж: Синьхуа

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж