Б.Бааст: Ард түмэндээ хэрэгтэйг хийхийн төлөө зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Б.Бааст: Ард түмэндээ хэрэгтэйг хийхийн төлөө зүтгэнэ

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг  тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2018.12.28/ нэр бүхий эрхмүүдэд Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээлээ.

Өөрийн гэсэн өнгө аястай яруу найраг, утга зохиолын өвөрмөц бүтээлүүд туурвиж, Монголын яруу найраг, утга зохиолыг дэлхий нийтэд сурталчлан таниулах болон Монголын шинэ үеийн уран зохиолын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Ардын уран зохиолч Бөхийн Баастад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зүүж өгөв.

Хөдөлмөрийн баатар Б.Бааст: Миний хоёр таяг гэдэг бичих, унших хоёр

100 насныхаа босгон дээр төр түмний хишгийн өндөр шагналыг хүртлээ. Би Монгол Улсынхаа утга зохиолд 86 жил тасралтгүй зүтгэсэн. Тийм учраас миний хөдөлмөрийг үнэлж  энэ шагналыг өглөө гэж бодож байна. Нас өндөр гарсан ч гэсэн би хоёр таягтай  хэвээрээ байгаа. Миний хоёр таяг гэдэг бичих, унших хоёр. Ард түмэндээ хэрэгтэй зүйл хийхийн тулд авъяас билгээ дайчлан  зүтгэнэ. Ард түмэндээ баярлалаа. Урт наслаарай. 100 наслаж болно шүү.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

  • Баянхонгор аймгийн хөгжимт драмын театрын уран сайхны удирдагч Цэндийн Алтанцэцэг,
  • СУИС-ийн дуулаачийн ангийн ахмад багш Дуламын Баасанжав,
  • “Маск” продакшны жүжигчин Магсаржаламын Баярмагнай нарыг шагнав.

МУГЖ М.Баярмагнай: Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан  хоёртоо баярлалаа

Сэтгэгдэл маш өндөр байна.  Шагнал авч байгаагаа өчигдөр орой мэдсэн. Залуу хүнийг улам ихийг хийж бүтээгээрэй гэж ташуурдаж төр засгаас маань хүндэт шагналыг өгсөн болов уу. Аав, ээж ханьдаа, үр хүүхэд, хамт олондоо баярлалаа.  Ж.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан  хоёртоо баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Шинэ ондоо  “Соёлын довтолгоо” уран сайхны киногоо үзэгч түмэндээ хүргэнэ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР

    • Монголын Хүүхдийн ордны дуу хөгжмийн багш Сандуйжавын Ганчимэг,
    • Нийгмийн ухааны дээд сургуулийн багш Санжаажавын Дамба,
    • Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны өндөр настан, ахмад багш Дорждэрэмийн Лхагвасүрэн,
    • Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны өндөр настан, ахмад багш Гочоогийн Наянтай,
    • Орхон их сургуулийн инноваци эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Цэдэндамбын Содов,
    • “Шинэ-Үе” дунд сургуулийн орлогч захирал Нямаагийн Цэрэндолгор,
    • Монголын хүүхдийн ордны багш Батнасангийн Энхтуяа нарыг шагналаа.
    • “Улаанбаатар” фитнесс клубын тамирчин Гамбагын Угалзцэцэгийг шагнав.

  • Монгол Улсын гавьяат багш С. Ганчимэг: Олон шавь  төрүүлсэн ажил үйлсийг маань төр засгаас үнэлж  шагнуулсандаа баяртай байна. Хүүхдийн ордны 60 жилийн ойг тохиолдуулан энэхүү шагналыг олгосон гэж ойлгож байна. Би Монголын хүүхдийн ордны дуулаачын багш, хөгжийн зохиолчоор 30 гаруй жил ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд олон шавь  төрүүлсэн. Хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР

  • “Улаанбаатар” фитнесс клубын тамирчин Гамбагын Угалзцэцэгийг шагнав

Тэрбээр Бодибилдинг, фитнессийн дэлхийн  аварга шалгаруулах тэмцээний дөрвөн удаагийн аварга Бодибилдингийн тамирчин.

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Угалзцэцэг: Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна

Дөрөв дахь удаагаа дэлхийн аварга болж энэхүү нэр хүндтэй шагналаар төр засаг маань мялаалаа. Энэ спортоор  долоо дахь жилдээ хичээллэж байна. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Улам их хичээх болно. Насны хязгаар шаарддаггүй спорт. Монголд бодибилдинг, фитнесийн спортын хоёр гавьяат тамирчин байдаг. Гурав дахь нь би боллоо. Гэхдээ эмэгтэй тамирчнаас анхных нь. Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна.

АЛТАНГАДАС ОДОНГООР

  • Хүндийн өргөлтийн спортын мастер Цэрэндоржийн Оюунчимэг,
  • “Төгөл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн их эмч Дагвын Бямбадорж,
  • Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Нургайвын Айшолпан нарыг шагнав.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дунд сургуулийн сурагч Н.Айшолпанд:

Алтангадас одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Би 11 дүгээр ангид сурдаг. Эмч болох мөрөөдөлтэй. 2013 он анх кинонд тоглосон. Мөн 2015 оноос хойш дэлхийн 30 оронд аялж киногоо сурталчилсан. Намайг дэмжсэн бүх найзууддаа баярлалаа.

Монголын Үндэсний язгуур соёлын нэг Монгол ардын уртын дуу дуулах ур чадварыг гарамгай эзэмшиж, уртын дууг сэргээн амилуулах, түгээж дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Гавьяат жүжигчин Дамдинжавын Түвшинжаргалд Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртээлээ.

МУГЖ  Д.Түвшинжаргал: Эртний сайхан" чуулганыхандаа баярлалаа

УДБЭТ-ынхандаа, "Эртний сайхан" чуулганыхандаа баярлалаа.  Их үйлсийг бүтээх залуу үедээ уртын дуугаа улам дэлгэрүүлж, их хувь нэмэр оруулж яваарай гэж Ерөнхийлөгч маань захилаа. Үүнийг биелүүлэхийн төлөө зүтгэн ээ, ах нь.

Мөн Эрүүл мэндийн салбарт удаан хугацаанд үр бүтээлтэй ажиллаж, цус судлал, дотоод шүүрэл судлалын салбарт онцгой амжилт гаргасныг үнэлж Гавьяат эмч Норовын Оюундэлгэрт Монгол Улсын Ардын Эмч цол хүртээв.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Говь” ХК-ийн ахмад ажилтан Балдангийн Галбадрах,
  • “Их засаг” их сургуулийн аж ахуй эрхэлсэн проректор Жамбалын Хайдав нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын гавьяат малын эмч цолоор

  • Дорнод аймгийн Булшан сумын өндөр настан Рагчаагийн Дугарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор

  • ГХЯ-ны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын ахмад ажилтан Далхаагийн Дуйнхаржав,
  • Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын өндөр настан, ахмад тээвэрчин Гимбэлийн Падсүрэн нарыг шагналаа.

Монгол Улсын гавьяат хуульч цолоор

  • “Сутай” хууль зүйн дээд сургуулийн захирал Дамдины Алтангэрэл,
  • МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор профессор Тэшигийн Мөнхжаргал нарыг шагнав.

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор

  • “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Санхүү, эдийн засаг эрхэлсэн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайханг шагнав.

Монгол Улсын хүний гавьяат эмч цолоор

  • АШУҮИС-ийн АУС-ийн Эх барих, эмэгтэйчүүд судлалын тэнхимийн ахлах багш Гочоогийн Мэндсайхан,
  • Нялхасын клиник сувилалын ерөнхий менежер Хашбатын Хаш-Иш нарыг хүний гавьяат эмч цолоор тус тус шагналаа.

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор

  • Үндэсний төв номын сангийн ахмад судлаач, зааварлагч Шарав-Арилдын Базар,
  • Хууль сахиулахын их сургуулийн ахмад багш Дамбын Цогт-Очир нарыг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнав.

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • Завхан аймгийн Боловсрол, соёлын газрын морин хуурын багш Юндэнгийн Дэлгэрнасан,
  • Хөгжим бүжгийн коллежийн аж ахуйн албаны дарга Дагванамдалын Баатар,
  • Монгол Улсын консерваторын багш Балжиннямын Пүрэвдорж нарыг шагналаа.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ёндонгийн Бат-Эрдэнэ,
  • ОБЕГ-ын Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Жамсрангийн Баяртогтох нарыг шагнав.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор

  • Шинжлэх ухааны академийн хэл, зохиолын хүрээлэнгийн салбарын эрхлэгч Очирбатын Самбуудоржийг шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлого судлалын төвийн дарга, Бригадын генерал Чимэддоржийн Сосорбарам,

Цэргийн гавьяаны одонгоор

  • Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын офицер, Дэд хурандаа  Гончигдоржийн Хатанбаатар

Цэргийн хүндэт медалиар

  • Нийслэлийн онцгой байдлын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймэр унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Жаргалсайханы Алтанхуяг

Шударга журам медалиар

  • Нийслэлийн онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал сөнөөгч, ахлах ахлагч Сүрэнгийн Очирсумлай нарыг шагналаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж