Монголын анхны сурах бичигтэй танилц

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Монголын анхны сурах бичигтэй танилц

Одоогийн Гуравдугаар сургууль байгуулагдах үед сурагчдын үзэж байсан анхны сурах бичгүүдийг онцолж байна

Монголын анхны сурах бичигтэй танилц

Хүүхдийн төв номын сан ховор нандин номуудаа дэлгэж, үзэгчдэд танилцууллаа. Тус номын сангийн архивын фондод хадгалагдаж буй  Төрийн шагналт зохиолуудын эх хувилбарыг ганцхан өнөөдөр /2018.12.28/ үзэгчдийн хүртээл болгож байна.

Монгол Улсын их сургуулийн номын санд "Үнэт, ховор ном, гар бичмэлийн үзэсгэлэн, семинар-2018” арга хэмжээний үеэр тус номын сангийн архивын фондод хадгалагдаж буй “Пионер”, Ардын уран зохиолч Б.Бааст гуайн “Хурга” “Бор болжмор” /1947/ зэрэг бүтээлийг үзэж танилцах боломжтой.  1921 онд Ардын хувьсгалын ялалтын дараа анхны бага сургууль буюу одоогийн гуравдугаар сургууль байгуулагдах үед сурагчдын үзэж байсан анхны сурах бичгүүдийг онцолж байна.

Монгол бичгээр хэвлэгдсэн “Багш шавийн үлгэр энэ оршвой” сургамжит үлгэр 1923 он, “Урт өдрийн улиг үгний бичиг” 1923 он, “Мэргэн гэгээний сургааль оршвой” /1922 он/ эдгээр гурван зохиолыг  тухайн үедээ сурагчдын насны онцлогийг харгалзан 1-3 дугаар ангийнханд уншуулж байжээ. Дашрамд дурдахад,  дээрх арга хэмжээний үеэр  Монголын их дээд сургуулиудад хадгалагдаж буй үнэт ховор гар бичмэл, эртний зохиол, судар бичгийг олны хүртээл болгосон байв.

Монголын анхны сурах бичгүүд 1922-1923 он

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж