Атлантын далайг торхоор туулахаар 71 настай шүхэрчин аялалд гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Атлантын далайг торхоор туулахаар 71 настай шүхэрчин аялалд гарчээ

Атлантын далайг торхоор туулахаар 71 настай шүхэрчин аялалд гарчээ

Цэргийн шүхэрчин байсан 71 настай Франц эр Жан Жакс Савин Атлантын далайг торхоор туулахаар шийджээ. Түүний төлөвлөгөөгөөр бол ирэх оны гуравдугаар сарын сүүлч гэхэд аялал дуусч Карибын тэнгист хүрэх юм байна.

Жан өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан болж буй бүх үйл явцаа "жиргэж" байгаа ба хүмүүс түүний аялалд зориулж мөнгөн хандив цуглуулан, зарим хүмүүс аяллыг нь ивээн тэтгэж байгаа ажээ. Түүний адал явдалт аялал Лхагва гаригт /2018.12.26/ Баруун Африкийн Канари арлаас эхэлжээ. Одоогоор Испанийн Эль Хиеро арлын ойролцоо явж байгаа юм байна.

Улбар шар өнгийн торхон хөвөгчийг бүтээхэд тэрбээр нэг сарын хугацааг зарцуулсан бөгөөд цагт хоёроос гурван километр замыг туулж байгаа гэнэ. Торхон хөвөгч дотроо унтаж амрах ор, бяцхан гал тогоо, хоол хүнс хадгалах тасалгаатай, гадна талдаа нарны зайн хураагуурыг суурилуулсан байна.

Эх сурвалж:CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж