УИХ-ын нэр бүхий гишүүд өчигдөр Сүхбаатар талбайд жагсаал зохион байгуулж, УИХ-ын даргыг огцруулахыг шаардсан. Энэ жагсаалд 30 мянган хүн ирсэн гэж жагсагчид мэдэгдсэн ч жагсаалын үзэгчид харин үүнийг нь 10 дахин багасгасан. Жагсаалд оролцогчид дунд УИХ-ын гишүүдээс гадна олны танил эрхмүүд ч байв.
Түүний дотор дуучин Т.Дэлгэрэн мөрөн байлаа. Тэрбээр, төрийн далбаагаа нөмөрч, микрон барьж “Улстөрчдийг бид аав шигээ хүндэлж, ах шигээ хайрласан. Гэтэл та нар бид нар бидний амьдралыг өвчин зовлонд унагалаа. Та нар Монголын төрөөс зайл” хэмээн хашгирч, тайзан дээр бараг л уйлах шахав. Угтаа бол дуучид нь дуугаа дуулж, жүжигчин нь жүжгээ, багш нар нь багшаа, УИХ-ын гишүүд нь гишүүнийхээ ажлыг хууль журмын дагуу хийхэд л болох зүйл. Урлаг соёлынхон нийгэмд дуу хоолойгоо хүргэхээр бол өөрсдийн уран бүтээлээр дамжуулан хүргэж, нийгмээ түүчээлж явах учиртай. Гэвч нам, сонгууль дагаж өөрсдийнхөө үнэт зүйл, зарчмаа алдах нь тун чиг зохимжгүй харагдах юм. Ялангуяа, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн өчигдрийн үйлдэл олон фэнүүдийнх нь дургүйг хүргээд амжжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ