Германы цагдаа нар есөн тонн хар тамхи устгажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Германы цагдаа нар есөн тонн хар тамхи устгажээ

Германы цагдаа нар есөн тонн хар тамхи устгажээ

Германы цагдаа нар өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэмт хэрэгтнүүдээс хураан авсан есөн тонн хар тамхийг шатааж, устгасан байна. Гэвч энэ нь тус улсын хилээр орж ирж буй хууль бус хар тамхины багахан хэсэг нь ажээ.

Германы хойд хэсгийн Хамбург хотын цагдаагийн газрынхан өнгөрсөн долоо хоногт хагас тэрбум евротой /590 орчим ам.доллар/ тэнцэх хэмжээний буюу 2.4 тонн кокайн, 6.7 тонн АПААН-ыг /метамфитамины найрлагад ордог мансууруулах үйлчилгээтэй бодис/ шатааж, устгалд оруулсан байна.

Цагдаа нарын хэлснээр тэд хилээр хууль бусаар орж ирж буй нийт хар тамхины 25 орчим хувийг нь л олж илрүүлж чаддаг гэв. Тухайлбал, Өмнөд Америкаас жил бүр 30 орчим тонн хар тамхи хууль бусаар Герман улсын усан боомт болох Хамбург, Бремерхафенаар нэвтэрч байдаг аж.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж