Дуучин С.Сэрчмаа ээжийн үүргээ биелүүлээд завгүй явна

Хуучирсан мэдээ: 2018.12.28-нд нийтлэгдсэн

Дуучин С.Сэрчмаа ээжийн үүргээ биелүүлээд завгүй явна

Дуучин С.Сэрчмаа ээжийн үүргээ биелүүлээд завгүй явна

Дуучин С.Сэрчмаагийн  “Шинэ жил ирлээ” дууг хүн бүхэн мэдэх билээ. Мөн Монголын шинэ жилийн “Топ 10” дууны нэгээр шалгарч байсан. Энэхүү  дууг анх 2005 онд ая зохиогч Н.Санжаа, үгийг П.Хэрлэн бичиж дуучин С.Сэрчмаад дуулах санал тавьж байсан гэдэг. Нэг  хэсэг ураны бүтээлээсээ түр  завсарлаад байсан дуучин бүсгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийн дурджээ.

Тэрбээр “Шинэ жил ирлээ” дуугаа дуулаад 14 жил өнгөрчээ. Би уран бүтээлээ завсарлаагүй. Тодорхой хэмжээнд уран бүтээлээ хийгээд л явж байсан. Жилийн өмнө хоёр дахь охиноо төрүүлсэн. Амьдралын минь сайхан үеүдийн нэг байлаа. Уран бүтээлийнхээ хажуугаар том охиноо сургуульд нь хүргэж өгнө, авна. Бага охиноо асарна гээд эх хүний үүргээ гүйцэтгээд л явж байна. Хамгийн сүүлд “Хөхөөний үүр” киноны дуу “Үр минь”, “Хайр эргэсэн хавар” киноны дуу, “Амьдралын нар” киноны дууг дууллаа. Мөн Freez­one хамтлагийн Төрөөтэй хамтарч Харангын Чука ахын ая, Х.Лхагвасүрэн ахын шүлэг “Цасан хаялга” дууг шинэчилж дуулсан. Ер нь хоёр цомог хийх хэмжээний 20 гаруй дуу бэлэн болгочихсон байна. Эхнээсээ дуунууд маань клиптэй болж байгаа” гэжээ. Сонирхуулахад, тэрбээр ирэх  онд бие  даасан  тоглолтоо хийх гэнэ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж