“Gallup International” хэмээх дэлхийн хамгийн томд тооцогдох судалгааны компани 1946 оноос хойш жил бүр дэлхийн хамгийн хүндтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг шалгаруулдаг уламжлалтай байна. Тус жагсаалтад АНУ-ын Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар ямагт тэргүүлсээр ирсэн аж. Дашрамд дурдахад оны хамгийн хүндтэй эмэгтэйгээр Хиллари Клинтон 17 жил дараалан шалгарч байсан бол хатан хаан Элизабет жагсаалтын эхний тавд тавин удаа багтаж байв. Харин энэ жил АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама тус жагсаалтыг тэргүүлж, Хиллари Клинтоны байрыг эзэлжээ.
Судалгааг дэлхийн өнцөг булан бүрээс санамсаргүй түүврийн аргаар 1025 хүнийг сонгож асуулгад оролцуулан авчээ.
ЭНЭ ЖИЛИЙН ХАМГИЙН ХҮНДТЭЙ ЭМЭГТЭЙ:
– Мишел Обама- нийт сонгогчдын 15 хувийн саналаар тэргүүлсэн
– Опра Винфрей- 5 хувь
– Хиллари Клинтон- 4 хувь
-Меланиа Трамп- 4 хувь
– Хатан хаан II Элизабет- 2 хувь
ХАМГИЙН ХҮНДТЭЙ ЭРЭГТЭЙ:
– Барак Обама- нийт сонгогчдын 19 хувийн саналыг авч тэргүүлсэн
– Дональд Трамп- 13 хувь
– Жорж В.Буш /бага Буш/- 2 хувь
– Пап лам Францис- 2 хувь
– Билл Гейтс- 1 хувь
Опра Уинфри тус жагсаалтад 14 дэх удаагаа хоёрдугаар байранд бичигдэж байгаа боловч ганц ч удаа нэгдүгээр байранд шалгарч байгаагүй ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч асан Двайт Эйзенхауэр тус жагсаалтыг хамгийн их буюу 12 удаа тэргүүлж байжээ. Харин Д.Трамп болон Жералд Форд нар нь АНУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа тус жагсаалтыг тэргүүлж байгаагүй хоёрхон хүн юм. “Gallup International” компани тус судалгааг жил бүрийн арванхоёрдугаар сарын 3-12-ны хооронд явуулдаг байна.
Эх сурвалж: ВВС
Зочин 2018-12-28 122.201.24.220
а******н Хялар Хилэнтон эмгэн.
Зочин 2018-12-28 122.201.24.220
Муу хар самж авгай.
Бурро 2018-12-28 216.16.78.173
Чи өөрөө хэн бэ,босоо хөхдөг,цэнхэр гошноготой сармагчин мөн биз дээ аан????
uguumur 2018-12-28 64.119.20.253
dandaa surug comment bichih ym muu dagz
zochin 2018-12-28 68.148.158.2
Mash shudarga jinhene nudee olson humuus baina.