Туркийн Истанбул дахь Саудын Арабын консулын газар амиа алдсан “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашоггийн үхэл дэлхий дахины анхаарлыг ихэд татаж, Саудын Арабын удирдагчид уг хэрэгт холбоотой хэмээн буруутгагдсаны дараа тус улсын хаан Бин Салман Гадаад хэргийн сайд болон бусад томоохон албан тушаалтнуудыг суудлаас нь буулгахаар болжээ.
Гадаад хэргийн сайд Адел Аль Жубейрыг албан тушаал бууруулж мужийн гадаад асуудал хариуцсан сайдын ажилд томилсон байна. Тэрбээр аравдугаар сард “Fox news” сайтад мэдэгдэл хийхдээ “Сэтгүүлчийн аллага бол ноцтой алдаа байсан, Саудын Арабын Засгийн газар алуурчныг заавал олж шийтгэх болно” хэмээн хэлж байсан юм.
Түүнээс гадна хаан өмнө нь Вашингтонд суух элчин сайдаар ажиллаж байсан өөрийн ач хүү Абдуллах Бин Бандарыг Дотоодын аюулгүй байдлын хүчний захирагчаар томилжээ. Мөн тагнуулын ажилтны хэд хэдэн орон тоо гарч байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN