Ирц хүрээгүйгээс дахин чуулганыг цуцаллаа | News.MN

Ирц хүрээгүйгээс дахин чуулганыг цуцаллаа

Ирц хүрээгүйгээс дахин чуулганыг цуцаллаа

Ирц хүрээгүйгээс дахин чуулганыг цуцаллаа

УИХ-ын чуулган өнөөдөр /2018.12.28/ хуваарийн дагуу  10.00 цагт хуралдахаар товлогдсон байсан. Гэвч чуулганы нэгдсэн хуралдаанд 68 гишүүн ирэх ёстойгоос 11.00 цагийн байдлаар 35 гишүүн ирж ирц 46.7 хувьтай байсан ч ирц бүрдэхийг нэг цаг хүлээгээд оны отгон чуулганы нэгдсэн хуралдааныг цуцаллаа.

Ийнхүү УИХ-ын чуулган найм дахь удаагаа хойшилж, товлогдсон асуудлаа хэлэлцэж чадахгүй байсаар дөрвөн долоо хоногийн ардаа үдлээ. МАН-ын 40 гаруй гишүүн УИХ-ын даргыг огцортол чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй. Тэд өчигдөр Сүхбаатарын талбайд мөн УИХ-ын даргыг огцрохыг шаардаж, жагсаал зохион байгуулсан юм. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг холбогдох байнгын хороонд шилжүүлсэн ч УИХ-ын даргыг огцрохыг шаардаж буй гишүүдийн шаардлагад огцрох үндэслэл болон тавьж буй шаардлага нь хуульд нийцэхгүй байгаа гэдгийг байнгын хорооны дарга хэлж байсан юм. Ийнхүү МАН-ын талцал, хуваагдлаас болж хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ын үйл ажиллагаа гацсаар шинэ онцтой золгож байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-28 103.229.121.202

МАНын дотоод зөрчилийн улмаас төр гацаж байна иргэд та нарыг төр гацаа гэж сонгоогүй арай дөнгүүр юм уу гэж сонгож хууртжээ Танай намын аль дөнгүүр нь МАХН д үлдсэнийг нь бид мэдсэнгүй та нар мөнгө луйвардах гэсэн хэсэг бүлэг хүмүүс байна одоо та нар намаа тараа бид ч алдаагаа дахин давтахгүй засъя

Avatar

Иргэн 2018-12-28 202.126.89.250

УИХ-ын гишүүд гэх гэмт хэрэгтнүүд та нар ажлаа хийлдээ?!

Avatar

Зочин 2018-12-28 182.160.0.181

buzartai gurwan tolgoi udirdaj baigaa bolohoor l iim baigaa baihgui yudaa

Avatar

Хятадын калони болохнээ 2018-12-28 65.49.68.193

Х.Баттулга, Ухнаагийн Хүрэлсүх 2 Хятадын ШХАБ-д элсэхээр улайраад М.Энхболд эсэргүүцээд байгааг ил тод хэлээд бн. Хоёр хулгайч, дээрэмчинг зогсоож байгаа ганц нь Миеээ юм байна. ЖДҮ-г намнах ганц хүн нь мөн Миеээ юм бн. Эд нарын [хориотой үг] нь гоожоод шоронд орохгүй, хулгайлсан хөрөнгөө хураалгахгүй гээд хүн алахаас наахан байна. Ард түмнээр бамбай хийж Монголыг Хятадын колони болгох гэж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж