Хүлцэл өчье | News.MN
Хүлцэл өчье

Улстөрчийн худал мэдэгдлээс болж нийгэмд буруу ташаа мэдээлэл цацагдаж, эцэстээ хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч буруудан, хариуцлага үүрдэг жишиг тогтож болзошгүй байна. "Глоб интернэшнл төв" ТББ-аас гаргасан судалгаагаар Зөрчлийн хуулиар 180 гаруй сэтгүүлч хуулийнханд дуудагджээ.

Тэдний хэд нь улстөрчийн баталгаа нотолгоогүй мэдээллээс болж, “шүүгдэх”-дээ тулсан нь тодорхойгүй ч хамгийн сүүлийн жишээ бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан хууль бусаар алт ухдаг. Дүү нар нь хууль бусаар алт ухдаг” гэх үгийг чуулганы хуралдааны үеэр хэлсэн үгээс улбаатайгаар ташаа мэдээлэл цацагдсан явдал юм. Тэрбээр энэхүү мэдэгдлийг 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэлсэн. Түүний энэхүү мэдэгдлийг олон нийт үнэн зөв, бодитой мэдээлэл л гэж хүлээн авсан.

“Ньюс” агентлагийн сэтгүүлч Г.Хорол мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг үнэн баттай зүйл ярьж байгаа гэж итгэж үнэмшин, энэ дагуу нь МАН-ын "нинжа" нэртэй мэдээ бэлтгэсэн нь ташаа болж таарсан. Тиймээс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы нэр хүндэд халдаж, ташаа мэдээ олон нийтэд цацсандаа албан ёсоор уучлал гуйж байна.

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Миний хэлсэн үгний төлөө туслахыг минь зодож хүндээр гэмтээлээ” гэх сенсацыг өнгөрсөн арваннэгдүгээр сард дэгдээж байв. Гэтэл туслах нь үеэлдээ зодуулсан нь тодорхой болж, улс төрийн өс хонзон авах сэдэл байгаагүй хэмээн цагдаагийн байгууллага мэдээлсэн.

Сүхбаатарын талбайд өчигдөр "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" жагсаал болох үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат цахим хуудсаараа дамжуулан “Өнөөдрийн жагсаалд "ЖДҮ-чид зайл", "ЖДҮ-чдэд хариуцлага тооцъё" гэсэн лоозон барьж жагссан Аминбөх, Сажаа, Багабанди гэдэг гурван хүнийг Эрүүгийн цагдаагийн газрынхан баривчилж байцаалт авч байна гэсэн мэдээлэл ирлээ. Эрх баригч нам, ЗГ ингэж аархах уу, энэ ардчилалуу? Ариун явдал уу??” гэж жиргэсэн. Энэ жиргээнийх нь дагуу цагдаагийн газраас тодруулахад “Хэнийг ч баривчлаагүй” гэдэг тайлбар хийсэн.

Улстөрчдийн цацсан буруу ташаа мэдээллээс болж, нийгэмд цуу яриа тархах аюултайгаас гадна бусдын нэр хүндэд халддаг буруу жишиг тогтох нь.

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
10
ХахаХаха
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-12-28 112.72.9.22

news нэгэн цагт мундаг л байлаа. одоо нэг муу шар мэдээ нийтэлдэг л сайт болж дээ. хөгийн мэдээ оруулчихаад дараа нь зүгээр уучлалт гуйж ч чадахгүй юу биччихсэн юм бэ дээ. шинэчлэл хийж сэтгүүлчдээ, багаа чанаржуулмаар юм.

Avatar

Иргэн 2018-12-28 202.179.24.49

Их хурлын гишүүн дархан эрхтэй биш харин дархан хариуцлага хүлээдэг байх ёсзүйг хуульчилж өгмөөр байна.Дээр үед хэвлэл мэдээллээр гарсан бол үнэн бодит гэж итгэдэг байсан.

Avatar

Зочин 2018-12-28 59.153.112.34

ЭРГҮҮ МАЛ

Avatar

Иргэн 2018-12-28 59.153.112.34

Буруугаа хүлээх чадваргүй бол хүн битгий гүтгэж бай. Нэг сэтгүүлч Дарханы нэг бүсгүйг ДОХ-той гэж гүтгэснээс болж тэр эмэгтэй амиа алдсан тохиолдол хүртэл гарч байсан. Сэтгүүлч хүн мэдээллийн эх сурвалж, үнэн эсэхийг нягталж байж бичих үүрэгтэй биз дээ. Зөрчлийн хуулиар хариуцлагыг нь үүрүүлвэл таарна

Avatar

Иргэн 2018-12-28 59.153.112.34

Буруугаа хүлээх чадваргүй бол хүн битгий гүтгэж бай. Нэг сэтгүүлч Дарханы нэг бүсгүйг ДОХ-той гэж гүтгэснээс болж тэр эмэгтэй амиа алдсан тохиолдол хүртэл гарч байсан. Сэтгүүлч хүн мэдээллийн эх сурвалж, үнэн эсэхийг нягталж байж бичих үүрэгтэй биз дээ. Зөрчлийн хуулиар хариуцлагыг нь үүрүүлвэл таарна

Avatar

сандаг 2018-12-28 112.72.12.5

Мэдээний гарчгаас л харахад шарлуулсан, туйлширсан сэгүүлч хувийн үзэл бодлоо тусгасан болох нь харагдана. МАНын Нинжа гэхээр сэтгүүл зүйн судлаачид үгээ хэлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-12-28 202.9.42.15

Энэ хорол чинь жинхэнэ Хоролмаа МАНАН-гийн гар хөл энэ хүнийг бусдыг гүтгэсэн хэргээр шалгаж ял оногдуулах хэрэгтэй. МАНАН-гийнхан ярихаар шууд л бичдэг гэнээ. Мэдсээр байж бичсэн нь ойлгомжтой

Avatar

qwer 2018-12-28 45.51.187.42

tednii dongosson hudlaa yariag ta nar unen esehiig nyagtalj baij medeeleh heregtei. ta nar ajlaa dutuu hiisnees bolj irgeded buruu medeelel tsatsagddag. odoo l teriigee uhaarchdee

Avatar

Зоччин 2018-12-28 202.9.44.167

Танай сэтгүүлчид чадвар муутайшдээ

Avatar

... 2018-12-28 66.181.161.118

Tegvel battai notolgootoi medee l taviad surchih.duudagdaad bgaan ni ta nariin l buruu bna ugaasaa

Avatar

Зочин 2018-12-28 70.31.70.196

Сэтгүүлчид та нар олон нийтэд нотолгоотой баталгаатай мэдээ мэдээлэл түгээх үүрэгтэйгээс биш нам дагаж талцуулж элдвийг шүүрэн авч хов зөөх ёсгүй.Хүн өөрийнхээ гэм буруугын төлөө хариуцлага хүлээх л ёстой. Бүх юм өөрсдөөс чинь шалтгаална. Өөрсдийгээ өмөөрөад байх шаардлагагүй.

Avatar

Зочин 2018-12-28 202.9.43.176

Мөнхбат гэж санаатай хутган үймүүлэгч, одоо больчих

Avatar

Зочин 2018-12-28 66.181.176.254

ЧИ МӨНГӨ АВАНГУУТАА ШУУД ХУДАЛ ЮМ БИЧДЭГЭЭ Л БОЛЬЧИХ!!

Avatar

Зочин 2018-12-28 66.181.161.92

Зөвөө энэ бас соёлтой сэтгүүлч байна уучлал гуйдаг. Зарим нь өөрсдийгөө өмөөрнөө,

Avatar

ЧД иргэн 2018-12-28 202.179.25.87

Сэтгүүлч хүн гэдэг бол аливаа хүний хэлсэн ярьсан зүлийг өөрсдөө шалгаж нягтлах ёстой шүү дээ. Хүний амаар будаа идэчихээд, сүүлд нь тэр ч худлаа хэллээ энэ ч худлаа хэллээ гээд гоншигноод сууж байдаг. "Эрхэм" гишүүд дандаа худлаа ярьдгийг захын чавганц андаахаа больсон шүүд ээ. Иймхэн юмыг ялгаж салгаж чадахгуй байж, тэгсэн хирнээ бусдыг муулах болохоор уургын морь шиг өөрдсдөө худал цуу яриа тараадаг энэ сэтгүүлчдийг олоо яалтаа ч билэээ...

Avatar

торгуулиа төл мөнгөний сэтгүүлчдээ 2018-12-28 106.102.0.22

бэлтгэж байгаа мэдээллээ үнэн зөвийг нь нягталж олон нийтэд мэдээллэх хэрэгтэй биздээ. хэн юу гэнэ бусдаасаа түрүүлж тавих гэжүнэн худал нь мэдэгдэхгүй юмнууд тавиад байвал торгуулих нь зөв л дө. мэдээ мэдээллээ нягталж сур.

Avatar

Tulga 2018-12-28 43.242.243.239

Tegeed medeeniihee eh survaljiig batalgaajuulaach chi!!!!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2018-12-28 59.153.84.210

мэдээллийн үнэн мөнийг нягталж байж олон нийтэд хүргэх ёстой биздээ? хов жив цуурхлыг шууд дамжуулдаг юм уу хаашаа юм бэ? сэтгүүлч нараа эхлэээд сайн сургамаар юм бишүү ?

Avatar

Г.Хорол минь 2018-12-28 66.181.178.21

Г.Хорол минь өөрийн ухаантай байх хэрэгтэй шүү дээ. Улс төрчдийн амнаас гарсан үг болгоныг шалгах хэрэгтэй байдаг. Ийм юмыг мэдэхгүй бол "саран дээр амьдарч" байгаад Монголд ирсэн гэлтэй.

Avatar

Зочин 2018-12-28 158.208.192.248

Iim l hudalch humuus bidnii deer suuj baina shdee.

Avatar

батаа 2018-12-28 202.21.113.66

Зохиолч хүн аргагүй л өөр юмаа Ха ха ха

Avatar

Олон б**с долоосон бололтой 2018-12-28 86.40.66.224

Олон бөгс долоосон бололтой, өөрийнх нь сонголт,

Avatar

Зочин 2018-12-28 202.131.245.243

Хулхи улс төрчдөд итгэж байдаг тэнэг л сэтгүүлч байна даа. Наадуул чинь хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй юм шүү дээ.

Avatar

зочин 2018-12-28 202.179.27.226

ховоор бичдэг тэнэг сэтгүүлч л байна

Avatar

Зочин 2018-12-28 103.206.195.166

Улс төрчид худлаа ярьдаг гэдгийг мэддэггүй бол сэтгүүлч л буруутай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж